Спортын удирдах ажилтны сургалт семинар болж байна


МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд спортын удирдах ажилтны сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт семинар арваннэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн арга зүйчдийн дунд зохион байгуулагдаж байна.

Семинарт 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл хамрагдаж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцов.

Энэ үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос Олимпын зөвлөлүүдийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр буюу OVEP хөтөлбөрийг Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхэд Олимпын зөвлөлүүдийн арга зүйчдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцолсон юм.

Энэ удаагийн сургалт семинар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ажлын хэлбэр, агуулга, аргачлалыг сайжруулах, спорт, олимпизмын хөдөлгөөнтэй холбоотой зааварчилгааг оролцогчдод хүргэх, хувь хүний хөгжил болон байгууллагын менежментийг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд болно.

МҮОХ-ноос Спортын удирдах ажилтны гарын авлага номыг монгол хэлнээ орчуулан гаргасан. Тус гарын авлагын сэдвүүдийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02