Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлагчаар ажиллаж байсан юм. Хамтарсан баг хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй.

Энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ. Мөн М.Краутерын Монгол Улсад ажиллаж байсан үеийнх нь гэрэл зургуудыг гарын бэлгийн хамт гардууллаа.

Өөрт нь хүндэтгэл үзүүлж байгаад ахмад геологич талархал илэрхийлж, Прага дахь Элчин сайдын яамны хамт олон байнга санаа тавьдаг тухай хэллээ.

Залуу халуун нас, хүч хөдөлмөрийнхөө багагүй хугацааг өнгөрөөсөн Монгол Улсыг хоёрдох эх орноо хэмээн боддогоо ярьж, хамтарсан баг тухайн үед хэрхэн ажиллаж байсан тухай дурсан ярилаа.

Мөн Монголын ард түмэн, түүний дотор Эрдэнэтчүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг нь уламжлахыг хүслээ.

М.Краутер хожим нь эх орондоо буцаж “Геологийн судалгаа” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байсан. 1980 онд Монгол Улсад “Монгол-Чехословак метал” үйлдвэрийн захирлын албыг хашиж байжээ.

Эх сурвалж: President.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Онончимэг: Монгол үндэсний өв соёлоо олон улсад таниулах нь миний зо… 3 цагийн өмнө
Арьсны байгалийн сэргэлт-“Скиндокс” 3 цагийн өмнө
Монголын эстрад урлагийн отгон ДИВА мэндэллээ 3 цагийн өмнө
Б.Алтангэрэл: Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, сувилгааны бүтээгдэ… 3 цагийн өмнө
Ж.Дашдэмбэрэл: Захиалгуудаа чанартай гүйцэтгэж, зогсолтгүй урагшилж ба… 3 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг. 3 цагийн өмнө
Эмзэг, ээдрээт 30 жилийн түүх ба СДМЭХ-ны эрэл, тэмцэл, тэмдэглэл 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа 4 цагийн өмнө
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргө… 5 цагийн өмнө
Х.Булгантуяа: МАН парламентад олонх байх үед эмэгтэйчүүдийн эрхийн тух… 5 цагийн өмнө
Түүх бүтээсэн нэгэн жаран 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоо… 5 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж байна 5 цагийн өмнө
75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал 6 цагийн өмнө
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо 6 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо эв нэгдлийг эрхэмлэж, х… 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цагийн өмнө
Шинэ нээлттэй, шилд гарсан хоногуудтай долоо хоног 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 6 цагийн өмнө