Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.

Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.

Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.

Эх сурвалж: president.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Онончимэг: Монгол үндэсний өв соёлоо олон улсад таниулах нь миний зо… 4 цагийн өмнө
Арьсны байгалийн сэргэлт-“Скиндокс” 5 цагийн өмнө
Монголын эстрад урлагийн отгон ДИВА мэндэллээ 5 цагийн өмнө
Б.Алтангэрэл: Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, сувилгааны бүтээгдэ… 5 цагийн өмнө
Ж.Дашдэмбэрэл: Захиалгуудаа чанартай гүйцэтгэж, зогсолтгүй урагшилж ба… 5 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг. 5 цагийн өмнө
Эмзэг, ээдрээт 30 жилийн түүх ба СДМЭХ-ны эрэл, тэмцэл, тэмдэглэл 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа 6 цагийн өмнө
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргө… 7 цагийн өмнө
Х.Булгантуяа: МАН парламентад олонх байх үед эмэгтэйчүүдийн эрхийн тух… 7 цагийн өмнө
Түүх бүтээсэн нэгэн жаран 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоо… 7 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж байна 7 цагийн өмнө
75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал 7 цагийн өмнө
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо 7 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо эв нэгдлийг эрхэмлэж, х… 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ 8 цагийн өмнө
Шинэ нээлттэй, шилд гарсан хоногуудтай долоо хоног 8 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 8 цагийн өмнө