Дүрслэх урлагийн ертөнцийн шинэ үзэгдэл



АНЭУ-ын нийслэл Дубай хотод “Modern Mongolia culture and business Middle East excellents awards” уран зургийн үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр манай уран бүтээлчид үзэсгэлэнд оролцсон бөгөөд монгол, араб, энэтхэг  зураач Гран-При шагналын эзэн болов. Дорнодын авьяастнуудаас ийнхүү монгол зураачийг онцолсон явдал түүний дүрслэх урлагийн салбарт оруулж буй хувь нэмэр болох  инновацтай холбоотой болохыг  тэмдэглэжээ. Үзэсгэлэнд оролцсон монгол уран бүтээлчдийг Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар хүлээн авч уулзан баяр хүргэсэн байна.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, Соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбат байгаль дэлхийн үзэсгэлэнт байдлыг түлхүү дүрсэлдэг. 
Нарны гэрлийн тусгалаар хувиран өөрчлөгддөг эх дэлхийн гоо үзэсгэлэнг бийрээр дүрслэх “амттай” ажилд  шунан дурладаг нэгэн. Илэрхийллээ бүрэн дүүрэн гаргахын тулд тэрбээр судалбар зургийн аянд морддог. Францын алдарт зураач Клод Монегийн амьдарч асан Живерне тосгон, өмнө зүгийн Монпелье хотуудаар аялж, уран бүтээлийн сангаа арвижуулжээ.  2022 оны тавдугаар сард ХБНГУ-ын Дюсельдорф хотноо жил бүр зохион байгуулдаг "Норд–Арт" үзэсгэлэнд томоохон хэмжээний зургаан бүтээл толилуулан, өнгө будаг, зурах арга барилаар ялгаран олны анхаарлыг татаж амжилттай оролцсон удаатай. Э.Цолмонбат Монгол орны говь, хангай, хээрийн бүсийн онцлогт тохируулан аялалдаа бэлдэж, 33 говийн судалгаа, 33 хөхий, сарьдаг өндөр хайрхныг зурахаар төлөвлөжээ. Монгол орон болоод Европын орнууд, Австри, Герман, Франц улсаар аялан тэмдэглэл хийж, бүтээлүүдээ зурсан байна. БНФУ-ын продюсер, уран зураач, куратор Харри Роүзмэн зураачийн уран зургуудын талаар “Зураач Э.Цолмонбатын бүтээлүүд импрессионист урсгал чиглэлд өөрийн хурц өнгө, хүчтэй бичлэгээр шинэ үзэгдэл болж байна. Түүнээс илэрч буй энэ хүч хаанаас өгөгдөж байгааг судлахад цаг хугацаа хэрэгтэй. Изм болгонд гүйцэтгэл сайтай зурдаг зураачийг анх удаа олж харлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн явдал түүнийг уран зургийн ертөнцийн нэн сонирхолтой судлагдахуун болсныг илтгэх биз ээ.
Уран зурагт шинэ технологиудыг туршиж, өнгө тус бүрийн шинж чанар, сэтгэлгээнд нөлөөлөх хүчийг судалж уран бүтээлдээ тусгадаг тухайгаа тэрбээр яриандаа дурдсан байдаг юм.  


 Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.82
2025/03/18
0
0
Маш их баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 9 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 15 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02