Олон улсын олимпын хорооны гишүүд Грект хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгож байна. Одоогийн ерөнхийлөгч Томас Бах 12 жил хашсан албаа шилжүүлэхээр болсон. Түүний залгамжлагчийг ОУОХ-ны 109 гишүүний олонхын саналаар сонгох юм. Шинэ ерөнхийлөгч олимпын наадмыг цаашид амжилттай зохион байгуулах эсэх зэрэг шийдвэрлэх ёстой асуудлуудтай нүүр тулна. Эдгээрийн дотор трансжендер тамирчдын өрсөлдөөний тодорхой дүрмийг гаргах гэдэг амаргүй даалгавар бий. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард трансжендер тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон учир ОУОХ АНУ-ын Зсгийн газартай зөрчилдөж магадгүй. ОУОХ-оос трансжендер тамирчдыг наадамд оролцохыг зөвшөөрсөн ч спортын холбоо бүрийн шийдвэрт найдах бус дүрэм боловсруулахыг бүх нийт шаардсан. 2028 оны зуны олимпын наадам Лос-Анжелес хотноо болно. Иймд ОУОХ Ерөнхийлөгч Дональд Трамптай нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна