Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх тухай гэрээг үзэглэлээ


Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон "Дэдун" нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. "Дэдун" эмнэлэг нь хоёрдугаар шатлалын нэгдсэн эмнэлэг бөгөөд гадаад иргэдэд зориулсан тусгай эмчилгээний төвтэй юм.


Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суух Консул Ц.Жадамба гуравдугаар сарын 21-ний өдөр "Дэдун" эмнэлэгт зочиллоо. Энэ үеэр тус эмнэлгийн дарга И Гуан Жэ, Олон улсын харилцааны асуудал хариуцсан дарга Ким Ён Жүн болон удирдах албаны хүмүүстэй албан уулзалт зохион байгуулж, Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.


Хилийн чанад дахь иргэдийн тулгамдаж буй асуудал болох эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол иргэдэд эмнэлгийн үйлчилгээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгоход уг гэрээний зорилго орших юм.

Уг Хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар манай улсын иргэд тус эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээний төлбөрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт авах эрхтэй болох бөгөөд визний төрөл хамаарахгүйгээр бүх Монгол Улсын иргэд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

"Дэдун" нэгдсэн эмнэлгийн дарга И Гуан Жэ нь энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол иргэдийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 16 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 17 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 17 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 20 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 20 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 20 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18