“Мөнгөн тэмдэгтээ цуглуулах нь үндэсний өв соёлоо сурталчлах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нэг хэлбэр юм”



Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг “мэндэлсний” 100 жилийн ойн хүрээнд  Монголын болон гадаадын мөнгөн тэмдэгт, зоос цуглуулагчдаас мөнгөн тэмдэгт цуглуулахын ач холбогдол, үнэ цэнийн талаарр байр суурийг нь сонслоо.

Л.Бадрах: Төгрөг бол дугариг гэсэн утгатай юм билээ 


 -Зоосон болон цаасан мөнгийг багаасаа л цуглуулсан. Дээр үед хүүхдийн паркад 15 копекоор автомат тоглоомд тоглодог байсан. Тэр үед Орос руу яваад ирсэн хүмүүсээс үлдсэн задгай мөнгийг нь гуйж аваад, 15 копекоор нь хүүхдийн паркад очиж тоглодог байлаа. Манай хамаатнууд дунд гадагшаа явдаг хүн олон байсан юм шиг байна лээ. Польш, Унгар гээд яваад ирсэн хүмүүс тэр улсынхаа цаасан болон зоосон мөнгийг надад авчирч өгдөг болсон. Ингээд маш их замбараагүй зоос болон цаасан мөнгө надад цугларч эхэлсэн. Харин яг албан ёсоор гэвэл 1993 оноос хойш зоос болон цаасан мөнгийг цуглуулж эхэлсэн. Одоогоор миний цуглуулгад 1925 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гарсан зоос болон цаасан мөнгөн дэвсгэртүүд байна. Монгол төгрөгийн хувьд дугариг гэсэн утгатай юм билээ. Одоогийн бидний хэрэглэж байгаа мөнгөн дэвсгэртийн загварыг Пунцагийн Бүтэмж гэж хүн зурсан байдаг. Бүтэмж бол миний нагац ах. Би П.Бүтэмж ахтай нэлээд олон удаа ярилцаж байв. Бидний хэрэглэж байгаа цаасан мөнгөний цаасанд орж байгаа найрлага нь зөвхөн Монгол Улсад зориулж хийснийг ах маань дурдаж байсан. Энэ цаасыг дэлхийн аль ч улсад өөрөөр хэрэглэдэггүй, мөнгөн дэвсгэрт хийхгүй. Ийм ийм нууцлалтай гээд П.Бүтэмж ах хэлж байсан. Тэгэхээр чанарын хувьд ч тэр манай цаасан мөнгө дэлхийн стандартын түвшинд хүрсэн. Сүүлийн үеийн дэвсгэртүүд ялангуяа нууцлалын хувьд маш сайн болсон. 

Б.Пүрэвсүрэн: Төгрөг цуглуулгад хийхэд их тохиромжтой, өнгө үзэмжтэй байдаг  


 -Миний хувьд 1998 оноос хойш л яг Монгол Улсынхаа мөнгөн тэмдэгтүүдийг цуглуулж байна. Гадаадын мөнгөн тэмдэгт бол цуглуулдаггүй. Зөвхөн Монгол мөнгөн тэмдэгт болон зээлийн облигац зэргийг цуглуулдаг. Монгол төгрөг бусад орны мөнгөн тэмдэгтээс ялгаатай, онцлог  нь юу гэхээр нэгдүгээрт, хэвлэсэн тоо цөөн. Жил ирэх тусам улам ховордож, үнэ цэн нь нэмэгдэж байдаг. Түүнчлэн үндэсний валют гэдэг утгаар нь би их дээдэлж, цуглуулж ирсэн. Надад одоогоор 1925 оноос хойш гарсан зоосон мөнгөн тэмдэгтүүд бүгд бий. Харин хуучны цаасан мөнгөн тэмдэгт зарим нь олдоц муутай тул олдсоных нь хэрээр авч хадгалж байна.  Манай төгрөг цуглуулгад хийхэд их тохиромжтой, өнгө үзэмжтэй. Мэдээж аливаа улсын  мөнгөн тэмдэгт тухайн улсынхаа тусгаар тогтнолыг илэрхийлж байдаг. Монголын хувьд ч бас төгрөг маань Монгол Улсын тусгаар тогтнол, үнэ цэнийг илэрхийлж байгаа нь ойлгомжтой. Иймд монгол хүн бүр төгрөгөө илүү их хайрлаж, гамнаж байгаасай гэж хүсдэг. Үр хүүхдүүддээ ч бас монгол төгрөгөө хайрлаж, зөв зохистой хэрэглээрэй гэж захидаг. 

Ш.Мандахбаяр:  Мөнгөн тэмдэгт цуглуулснаар өөрийн болон гаднын улсын түүх, соёлыг мэдэх, судлах боломжтой

 
-Зоос, цаасан мөнгийг 1994 оноос хойш цуглуулж байна. Ер нь аливаа улсын зоос, мөнгөн тэмдэгт тухайн улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэж явдаг шүү дээ. Аль нэг улстай танилцъя гэвэл, хамгийн түрүүнд тухайн улсын мөнгөн тэмдэгтийг л хардаг. Монгол Улсын хувьд ч гэсэн ялгаагүй, бидний түүх, өв соёлыг үндэсний мөнгөн тэмдэгт маань өөртөө шингээсээр ирсэн. 1925 оноос хойш өнөөдрийг хүртэл төгрөг анх гарснаас хойш 100 жил болж байна. Энэ бүх хугацаанд гарсан гүйлгээний зоос, цаасан дэвсгэртийг  бид цуглуулж байгаа нь өөрийнхөө улсын өв соёл, түүхийг л цуглуулж байна гэсэн үг. Зоос, мөнгөн тэмдэгт цуглуулах гэдэг нь ерөөс түүхийн шинжлэх ухааны нэг салбар болтлоо хөгжчихсөн шүү дээ.  Энэ нь түүхийн болон мэдлэгийн, эдийн засгийн ач холбогдолтой. Мөнгөн тэмдэгт, зоос цуглуулснаараа өөрийнхөө болон гаднын улсын түүхийг мэднэ. Мөн улсын нэр, нэршлийг ч мэднэ. Төрийн сүлд, далбаа ямар байсан, яаж өөрчлөгдөж ирснийг ч мэднэ. Дээрээс нь энэ нь хуримтлалын нэг хэлбэр юм. Бүр цаашилбал, хөрөнгө оруулалтын нэг хэлбэр ч болно.  Миний хувьд төгрөгийг Монголбанкны Ерөнхийлөгч нарын гарын үсгээр нь, арынх нь хэвлэгдсэн оны дарааллаар цуглуулдаг. Ингэж цуглуулаад, бас гаднын бусад улс орны цуглуулагч  нартай солилцож болно. Ингэснээрээ нэг талаас гадаад улс орны цуглуулагч нараар дамжуулаад тэдэнд улс орноо тодорхой хэмжээнд сурталчилж байгаа юм.   

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 3 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 4 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2025/05/12