Монгол хүүхдүүд оюуны чадамжаа гайхуулж, эдийн засаг тэлэх бүтээн байгуулалт гараанаас гарсан долоо хоног


Хаврын улирал төгсгөлдөө хахираа харуулж байгаа энэ өдрүүдэд алсаас гэрэл гэгээтэй мэдээ чимээлсэн нь өнгөрсөн долоо хоногт өнгө нэмэв. Тэр дундаас Монгол Улсын экспортын жилийн орлогод 1.5 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын ажил гараанаас гарсан нь  улс эх оронд нэг их удахгүй өгөөжөө өгөх нь тодорхой. 20 гаруй жилийн хугацаанд цаас үзэгнээс хэтрээгүй энэ ажлыг зоригтойгоор ажил хэрэг болгохоор эхлүүлж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. 

Саарал ордны сандал ширээнээс ховхордоггүй байсан төрийн эрхэм түшээдийг Бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутагт ажиллуулсан нь хий дэмий зүйл биш. Аль аймагт, ямар асуудал тулгамдаж байгаатай газар дээр нь танилцаж боломж олдвол шийдвэрлэх түвшинд хүргэсэн Бүсийн зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт говийн аймгуудад үргэлжиллээ. Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцад ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн хэрэгжүүлэх чухал болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв. Иргэдийг ипотекийн зээлд хамруулах, говийн бүсийн аймгуудад уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлдэг болох, хилийн боомтуудад лаборатори байгуулж заавал Улаанбаатар орохгүйгээр бараа, хүнсний бүтээгдэхүүн импортолдог болгох, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замыг засаж шинэчлэх, ус, хөрсний доройтлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, шар шороон шуургыг бууруулах, ногооруулах төсөл, хөтөлбөрийг говийн бүсэд түлхүү хэрэгжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлага, иргэд энэ үеэр хөндөөд авлаа. Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцсоноор бүсийн зөвлөгөөний үр өгөөж илэрнэ. Говийн бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. 
Өнгөрөгч өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москва хотод болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн баярын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон, медаль гардуулав. Ялалтын баярын жагсаалд оролцсон 28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан командлан оролцсон юм. 
“Номын баяр”-ыг уншигчид хүсэн хүлээдэг болсон. Зуны сарыг угтан эхэлдэг номын өдөрлөг зохиолчийг уншигчидтай холбох гүүр нь юм. Энэ жилийн номын баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдрийн туршид үргэлжиллээ.
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байгаа энэхүү ойд зориулсан хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлэв.
 Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг цугларсныг дурдаж энэ хөрөнгийг арвижуулах, олон нийтэд ил тод байх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Эхний ээлжид урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, мэдээлэл технологийн парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгаад амжив.
 Монгол хүн, монгол хүүхдийн оюуны чадамжийг харуулсан үйл явдал долоо долоо хоногоор үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээ Азийн физикийн XXV олимпиадад бахдам амжилт гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай холбоотой. Тодруулбал, Саудын Арабын хаант улсын Дахран хотод энэ сарын 4-12-нд зохион байгуулсан олон улсын физикийн олимпиадад шар тивийн 30 орны 240 орчим сурагч, 100 орчим багш, дасгалжуулагч оролцсоноос Монголын багийн найман сурагч нэг мөнгө, зургаан хүрэл медаль, нэг шагналт байрт шалгарч, түүхэн амжилт гаргалаа. МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш доктор, дэд профессор Г.Зоригт нар ахалж, УФО-ын хорооны дарга, “Medle” цахим сургуулийн зөвлөх багш М.Ганбат, МУИС-ийн багш М.Отгонбаатар сурагчдын дасгалжуулагч багшаар ажиллажээ. 

Б.Сийлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 11 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02