Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж, шилдгүүдээ тодрууллаа. Нийслэл болон орон нутгийн эрэгтэй 15, эмэгтэй найман багийн 280 тамирчин энэ жилийн тэмцээнд оролцов. Олон улсын шүүгч Г.Золбаяраар ахлуулсан улсын дээд лигийн шүүгчид насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг дэнсэлжээ. Улмаар энэ жилийн улсын аваргаар “Хилчин-Барс”, “Дархан Могулс” багууд шалгарсан юм. Тэмцээний шилдгээр эрэгтэйчүүдээс “Хилчин-Барс” багийн тамирчин А.Мөнхбаяр “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорчээ. Мөн энэ багаас М.Төрболд “Шилдэг холбогч”, А.Батсүх “Шилдэг хамгаалагч” болсон байна. Эмэгтэйчүүдээс “Дархан Могулс” багийн тамирчин Г.Энхсайхан “Үнэ цэнтэй тоглогч”-оор нэрлэгдсэн бол А.Батжаргал “Шилдэг холбогч” болж багт баяр нэмлээ. “Хилчин” багийн тамирчин Б.Мишээл “Шилдэг довтлогч”-оор шалгарч, энэ багийн Б.Нандинцэцэг “Шилдэг хаалгач” болжээ. Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Б.Хэрлэн, спортын дэд мастер Г.Төгөлдөр нар шалгарлаа.
ЭРЭГТЭЙ:
АЛТАН МЕДАЛЬ:
“Хилчин-Барс” баг
/Багийн эзэн: С.Балжинням,
ахлах дасгалжуулагч: СДМ Г.Төгөлдөр, дасгалжуулагчид: СМ Э.Мөнхшүр, О.Хосбаяр,
багийн ахлагч: ОУХМ А.Мөнхбаяр/
МӨНГӨН МЕДАЛЬ:
“Өмнөговь Энержи” баг (Энержи Ресурс ХХК)
/Багийн эзэн: СМ Н.Амарзаяа,
менежер: Б.Амгаланбаатар,
ахлах дасгалжуулагч: СМ З.Баярт,
туслах дасгалжуулагчид: СМ А.Амартүвшин, И.Итгэл, багийн ахлагч ОУХМ Э.Мөнхсайхан/
ХҮРЭЛ МЕДАЛЬ: “Минтонетт Говь” баг
(“Минтонетт Говь” клуб)
/Ахлах дасгалжуулагч Р.Тамираа,
туслах дасгалжуулагч: Т.Билгүүтэй,
багийн ахлагч Ц.Мөнх-Оргил/
ЭМЭГТЭЙ:
АЛТАН МЕДАЛЬ:
“Дархан Могулс” баг
/Багийн эзэн: н.Баттулга, Менежер: Б.Уянга, ахлах дасгалжуулагч ОУХМ Ч.Отгонбаяр, туслах дасгалжуулагч ОУХМ Б.Хэрлэн, СМ н.Баярсайхан, багийн ахлагч ОУХМ А.Батжаргал/
МӨНГӨН МЕДАЛЬ:
“Хилчин” баг /ХХЕГ/
/Ахлах дасгалжуулагч: С.Дэлгэрмаа,
багийн ахлагч А.Уянга/
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
“Хөвсгөл Seven Stars” баг
/Багийн эзэн: Ц.Амарсанаа,
ахлах дасгалжуулагч СМ Б.Даринчулуун,
багийн ахлагч: СДМ Э.Даваахүү/
Б.Сийлэн
Б.Сэр-Од нарын тамирчид Японыг зорино
Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 13-21-нд Японы нийслэл Токио хотод болно. Тэмцээнд марафонд оролцох болзол хангасан шилдэг тамирчид хурд хүчээ сорино. Манай улсаас чансааны 66 дугаарт эрэмбэлэгдэж байгаа Гавьяат тамирчин Б.Сэр-Од Японыг зорих нь тодорхой болсон. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 дахь удаагаа оролцох монгол тамирчин болох гэж байна. Түүнээс гадна Токиогийн зуны олимпын наадамд эх орныхоо нэрийг дуудуулсан тамирчид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нь. Манай тамирчдын дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Б.Доржпалам, О.Оюунтуяа нар ажиллах юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна