Монголын шигшээ гурав дахь ялалтаа байгууллаа


Б.Зул

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөнө.  Өчигдөр буюу тэмцээний дөрөв дэх өдөр талбайн эзэн Монголын баг Вьетнамын шигшээгийн эсрэг тоглолоо. Манай залуусын хувьд уг тоглолтод зайлшгүй хожих ёстой байсан юм. Хэсгээс гурван баг гарах тул тэргүүлэгч Тайландын араас хоцролгүй нэхэхийн тулд хэн хэн нь ялах шаардлагатай байв. Вьетнамчууд эхний тоглолтдоо Таитиг 84:41-ээр ялсан. Дараа нь Тайландын шигшээд 55:81-ээр ялагдсан билээ. Манай багийн хувьд хүчтэй өрсөлдөгч Тайландтай тоглохын өмнө Вьетнамыг ялж, хэсгийн хоёрдугаар байраа баталгаатай болгох нь нутгийн эзний үүрэг байлаа. Энэ үүргээ тэд хангалттай биелүүлж гурав дахь ялалтаа байгуулснаар хэсэгтээ нэг ч хожигдолгүй Тайландтай нүүр тулах болов. Гэхдээ монголчуудын зам дардан байсангүй. Шигшээ багийг дөнгөж зарласны маргааш гол Э.Дөлгөөн гартаа хүнд гэмтэл авсан бол хоёр дахь тоглолтын үеэр холбон тоглогч О.Сэргэлэн хуруугаа хугалсан. Ингээд 10 тоглогчтойгоор талбайд гарах даалгавартай болсон юм. 


Хашир мастер О.Сэргэлэнг Вьетнамын эсрэг тоглолтод М.Өлзий-Орших орлохоор боллоо. Тэр тоглолтын эхний оноог алсын зайнаас шидэж авсан. Энэ нь ч түүнийг энэ тоглолтын баатар болох эхлэл байжээ гэлтэй. Гэхдээ эхний үед манай баг тааруухан тоглосон.


 Харин хоёрдугаар үед манай алдаа багасаж, Т.Санчир, Б.Билгүүн, М.Өлзий-Орших нарын зүтгэлийн ачаар оноог хоёр ч удаа тэнцүүлсэн. Тоглолт орж эхэлсэн тул хоёрдугаар үеийг манайх 46:45-аар илүүрхэн төгсгөсөн юм. Гуравдугаар үеийг манайх эрч хүчтэй эхлүүлсэн. Вьетнамаас 66 дугаартай Нгуен алдаагүй оноо авч байсан бол манайхан бүгд жигдхэн байлаа. Улмаар манай шигшээ тоглолтыг хянаж, гартаа авснаар энэ үеийг 63:57-гоор дуусгалаа. 


Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Монголын шигшээ алдаа маш бага тоглосон. Үзэгчдийн дэмжлэг тамирчдыг хөөргөж, ээлж дараалан, таслалт, хаалт, оновчтой дамжуулалт, шидэлт гүйцэтгэсээр арван оноогоор тасарч эхэллээ. Харин Вьетнамын шигшээ сандарч чарч, холоос хамаагүй шидэж эхэлсэн. Ихэнх нь байндаа тусахгүй байсан тул манай баг сөрөг довтолгоогоор оноо түүнэ. Тоглолт дуусахад хоёр минут дутуу байхад хурдан довтолгооноос Билгүүн тохсоноор үзэгчдийн цөсийг хөөргөж, ялалт манай талд болсныг албан ёсоор зарласан юм. Ийнхүү манай шигшээ тун хариуцлагатай тоглолтод 88:77-гоор ялалт авлаа.


 Тус тоглолтод манай баг тун жигдхэн тоглосон бөгөөд А.Энхбаясгалан 17 оноо, зургаан самбараар багаа тэргүүлжээ.  М.Өлзий-Орших бөмбөг барилт, салгалт, дамжуулалт, мэдрэмж тун сайн байсныг онцлох хэрэгтэй. Өнөөдөр Монголын шигшээ хэсгийг тэргүүлэгч Тайландын багтай “тулалдана”. Тайландын шигшээ тун сайн баг гэдэг нь харагдсан ч тоглолт Улаанбаатарт, манай нийслэлд болж байгаа билээ. Ийм хүнд тоглолтод л хөгжөөн дэмжигчдийн үүрэг их. “Уран ган” ордондоо очиж, багаа дэмжихийг уриалж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 1 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 7 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02