Л.Энхрийлэнгийн медалийг гурван өрөө байраар мялаалаа


Узбекстаны Ташкент хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд алт, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирсэн. Тэгвэл эмэгтэйчүүдээс цорын ганц медалийг хүртсэн олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэнгийн амжилтыг “Блю Драгон” компаниас “Арт Сити” хотхонд гурван өрөө байраар мялаалаа. Тус байрны батламжийг өнөөдөр “Блю Драгон” компанийн захирал Б.Батжаргал, Б.Энхжаргал нар гардуулж өгөв. Үүнээс гадна тус компаниас олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэнтэй 2024 оны Парисын олимпыг дуустал гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд тэмцээн уралдааны зардалд тус болох юм. Ийнхүү Л.Энхрийлэн “Блю Драгон”-ы тамирчин болж байна. 

Түүний хувьд Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд тус аймгаас жүдо бөхийн төрлөөр дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин юм. Гурван өрөө байрны батламж гардуулж, хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Батжаргал ах, Энхжаргал эгч болон “Блю Драгон ХХК”-ны хамт олон, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нартаа талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийг их амжилтаар эргэн хариу барихаа амлаж байна. Дэлхийн дэвжээнд хамтдаа тод гялалзах од нь байж компанийхаа нэрийг өндөрт өргөж Монголын анхны эмэгтэй олимпын аварга болохын төлөө хөдөлмөрлөнө. Маш их баярлалаа” гэв. 

Б.Зул


2
angry
4
care
0
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.24
2022/11/23
0
0
Энхрийлэн дүүдээ баяр хүргэе улам их амжилт гаргаарай
Хариулах
Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02