Бэлэн бүтээгдэхүүний ба монгол хүний үнэ цэн


Монгол Улс Үндсэн хуульдаа “Монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. “Эрүүл мэнд” гэдэг ганцхан хүнд л заяасан онцгой эрх биш л дээ. Дээхнэ үед бол нэгдэл нийгмийн малын эрүүл мэнд чухал ач холбогдолтой, төр засгийн эн тэргүүнд анхаардаг зүйлсийн нэг байв. Тэр ч байтугай малын амаар орж байгаа бэлчээрийн өвс ургамлын ашиг шимт чанарыг хүртэл судалдаг тусдаа эрдэмтэн, докторууд хүртэл байв шүү. Одоо байдаг эсэхийг мэдэхгүй юм. За хадуураад явчихлаа, уг нь би монгол хүний амаар орж байгаа хоол хүнсний тухай л ярих гээд байгаа юм. Эрүүл аюулгүй хоол хүнсээр хангагдах эрх баян хоосон, үндэс угсаа, шашин шүтлэг, өтөл балчраас үл шалтгаалан хүн бүрд тэгш заяагдмал байх ёстой гэж үздэг хүн л дээ би. Шинэ нийгмийн монгол хүн улирсан нийгмийн монгол малаас л дор байв гэж дээ.


Оюутны хотхон дахь “Халуун нохой”

Багшийн дээдийн баруун талаас эхлэн Бөхийн өргөөний баруун тал хүртэлх нэлээд том орон зайг эзлэн оюун ухаанд шимтэгчдийн хотхон байрлана. Оюутны хотхон дунд бас нэгэн “хотхон” байх нь ТҮЦ, жижиг хүнсний дэлгүүр, цайны газрууд. Эндээс л миний яриа эхэлнэ дээ. Хөдөөнөөс ирсэн оюутнууд байрлах оюутны дотуур байрны хотхон шинээр орж ирсэн оюутнуудыг хүлээн авах 1,5 сая хүн амтай мега хотын үүд хаалга болдог. Цэвэр мах, сүү, цагаан идээ, цэнгэг агаарт өссөн залуусыг мега хот ямар хоол барин угтав.

Оюутны хотхон, оюутнуудын өдөр тутмын хоол хүнсний хэрэглээг баздаг газар нь мөнөөхөн “Хотхон доторх хотхон” болсон ТҮЦ, хүнсний дэлгүүр, цайны газрууд. Орж үзвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн, урд зүгээс гаралтай бэлэн гоймонгууд, дотоодын хүнсний цехүүдэд хийж бэлтгэсэн, хэд ч хоносон нь үл мэдэгдэх далайн чанадын халуун нохой буюу hot dog, гамбургер, пицца, сэндвичээс гадна мантуун бууз, пирожки, хуушуураар лангуу нь пиг дүүрэн харагдана. Эдгээр бэлэн бүтээгдэхүүнийг лангуун доороосоо гаргах ТҮЦ-ийн эзэд бол тэрүүхэндээ л “Дон”-ууд. Эдний худалдан авагчдын дийлэнх нь мэдээж оюутнууд. Эдгээр “Дон”-уудын гарт Монголын ирээдүйн сэхээтнүүд болох оюутнуудын эрүүл мэнд атгагдсан байна гэж бодох нь худалдан авагч болоод зогсож байгаа миний хувьд эмгэнэлт инээдэм гэлтэй.

Шинэ нийгэмтэй зэрэгцэн орж ирсэн эдгээр бэлэн бүтээгдэхүүнүүд тухайн үедээ тансаг хэрэглээний нэг мэт бодогдож, авч идэхсэн гэдэг хүсэл эрүүл ходоодны минь шүлсийг шавхдаг байсан түүх бий. За, энэ ч яахав, миний асуудал. Ирээдүйн сэхээтнүүдийн ходоодыг базсан ТҮЦ-ийн “Дон”-ууд нийгэмд ямар их хор уршиг тарьж байгаагаа үнэндээ бол мэдэхгүй. Мэдсэн байлаа ч хамаагүй биз. Капитализм шүү дээ.  Хурдтай, цаг хугацаатай уралдсан нийгэмд учраа олж ядан яваа дотуур байрны оюутнуудыг хооллох ариун үүргийг өөр дээрээ авсныг нь бодвол буруутгах аргагүй. Хүний бэлэнчлэх сэтгэлгээн дээр суурилсан бизнесийн онцлог угаасаа л ийм юм билээ гэж бодоод хаячихмаар байвч...


Диваажингийн цэцэрлэг дэх амтлаг алим

2019 оны байдлаар их, дээд сургуульд дөрвөн жил сурахад нэг оюутан жилд дунджаар 12-15 сая төгрөг нийт санхүүдээ зарцуулж байна гэдэг судалгаа олж харлаа. Хэдийг нь түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүнд зарцуулдаг бол. Сонирхолтой тоо баримт гарах байх даа. Дотуур байранд амьдардаг арван оюутнаас авсан бяцхан судалгааны “Түргэн хоол ашигтай юу, хортой юу” гэсэн утгатай асуултад арвуулаа хортой гэж хариулсан байлаа. “Түргэн хоол авч иддэг үү” гэдэг дараагийн асуултад мөн л бүгд “Тийм” буюу авч иддэг гэсэн хариултыг сонгосон байв. Яагаад хортой гэдгийг нь мэдсээр байж авч идээд байгаа юм бэ гэхэд мөн л бүгд “Цаг хэмнэдэг, бас амтлаг” гэсэн хариулт бичжээ. Тус тусад нь асуусан өөр сургуулиудын арван оюутан яг ижилхэн хариулт өгсөн нь хачин хэрэг шүү. Зүгээр л хортой ч гэсэн амтлаг. Яг л Диваажингийн цэцэрлэг дэх амтат алим мэт. Уг нь домог ёсоор бол тэр алимыг идсэнээр худал, үнэнийг ялгадаг болох ёстой. Гэтэл залуус бэлэн бүтээгдэхүүнийг идэх тусам улам хорхойсон шунадаг нь ямар учиртай вэ.

Одоо түрүүнд цухас дурсаад орхисон миний асуудал руу оръё. Хаалттай нийгэмд өсөж торнисон миний хувьд капиталист нийгмийн залуусын идэж уудаг кока кола, хот дог, гамбургер, пицца зэрэг нь дээдсийн хоол мэт л санагддаг байлаа. Яагаад гэхээр гадаад явж, гахай, шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан хүмүүсийн яриа одоогийн зар суртчилгаа мэт миний ой тойнд сууж үлдсэн хэрэг. Яг үүнтэй л ижил гэж би бодоод байгаа юм.

 

Диваажингийн цэцэрлэгийг хэрхэн ургуулдаг вэ?

Түргэн хоолны бизнесийн сурталчилгааны мэргэжилтнүүд  2020 онд дэлхий даяар үзүүлэх нөлөөлөлдөө 9.7 тэрбум ам.доллар зарцуулсан бол 2022 онд 15 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Түргэн хоол манай нийгэмд эерэг болон сөрөг аль алинд нь томоохон үүрэг гүйцэтгэжээ. Нэг талаараа эдийн засгийг тэлж, дотоодын мөнгөний урсгалыг нэмэгдүүлж байгаа. Хэдийгээр түүхийн хувьд богинохон ч гэсэн Монголын зарим соёлын  нэг хэсэг болж ирсэн гэдэг утгаараа.

Томоохон түргэн хоолны компаниуд олон нийтийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилж, хүүхдүүдийг онилдог байх нь. Бидний үеийг бодвол өнөө үеийн хүүхэд, залуус цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах харилцаа өдөр бүр өргөжин тэлж байгаа тул түргэн хоолны компаниуд нэрийн брэнд, шинэ бүтээгдэхүүнээ телевизээр харуулах, олон нийтийн сурталчилгааны самбараар дамжуулан сурталчлах, тэр байтугай сургуулиудаар дамжуулан хэрэглэгчдээ чиглүүлдэг. Компаниуд бага насны хүүхдүүдэд муу зуршлыг бий болгоод зогсохгүй эрүүл мэндийг нь хордуулдаг сурталчилгааны ухаалаг аргуудыг ашиглаж, ахлах ангийн сурагчдын гар утас эсвэл твиттер, фэйсбүүкээр холбогдож мэдээлэл бичиж, хувийн зан төлөв, амьдралынх нь зайлшгүй хэрэглээ  болгохыг оролдож байна.


 Нийгэмд Түргэн хоолны үзүүлэх хортой нөлөө

Түргэн хоолны бүх эерэг нөлөөг үл харгалзан түргэн хоол хийх аргыг ихэвчлэн мартдаг. Боловсруулсан хоол хүнс нь хортой бактери, хамгийн муу махаар хийгдсэн байдаг нь монгол хүний биед сөргөөр нөлөөлж байгааг олон хүн ярьж, бичдэг боловч сэргийлэх дорвитой арга хэмжээ авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Хүүхдийн таргалалалт жил ирэх тусам нэмэгдэж, зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж эхлээд байгаа тухай ярьдаг. Нийгэм хүлээж авахгүй байгаа нэг зүйл бол бэлэн бүтээгдэхүүн, түргэн хоол хүнсний хүнд өгдөг хэдхэн минутын сэтгэл ханамж эрүүл мэндийн маш том эрсдэл дагуулдаг тухай юм. Түргэн хоолноос үүдэлтэй нас баралтын гол шалтгаануудын ихэнх нь чихрийн шижин, холестерин, зүрхний өвчин, таргалалт.  Бүтээгдэхүүнд зарцуулсан сурталчилгааны мөнгө нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таргалалт өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Энэ нь нийгэмд түргэн хоолны үзүүлж буй сөрөг үр дагавар юм.

Муу зуршлын хүчирхэг сурталчилгаа

Өсвөр насныхны 95 хувь нь ухаалаг утас ашиглах боломжтой. Ухаалаг утсаараа “Z” үеийнхэн телевиз, инстаграмм, фэйсбүүк тогтмол үздэг. Уламжлалт сурталчилгааны тактикууд ард хоцорч, бидний мэдэхгүй хамгийн сүүлийн үеийн дижитал сурталчилгааны тактикууд хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь аль хэдийнэ хүүхдүүд, өсвөр насныханд нөлөөллөө үзүүлж эхэлсэн. Хоол хүнс, ундааны зар сурталчилгаа залуучуудын идэж уух зүйлд асар их нөлөө үзүүлдэг бөгөөд сурталчилгааны мэргэжилтнүүд  энэ мэдээллийг хүүхдүүдэд бага наснаас нь хүргэж, тэдний хооллох зуршлыг насан туршдаа төлөвшүүлэхэд ашигладаг.

Хүчирхэг аналитик программ хангамж нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад онлайн программуудаас өгөгдлийг олборлож, зах зээлд оролцогчдод зан үйлийн хэв маягт дүн шинжилгээ хийх, залуу хэрэглэгчдийн танилцуулга хийх боломжийг олгодог. Компаниуд хэрэглэгчдийг маш нарийн ангиллаар тодорхойлж, олон вэб сайтаар тэдэнтэй харилцах боломжтой болно.

Эдгээр аргууд нь сурталчилгааны мэргэжилтнүүдэд хэрэглэгчдийг зөв шийдвэр гаргах замыг хааж, өөрсдийн борлуулж буй бүтээгдэхүүнийг сонгох  найдлагатайгаар сурталчилгааны арга тактикаа боловсруулах аргыг нээж өгдөг. Сурталчилгааны мэргэжилтнүүд гар утасны мессеж, GPS болон олон төрлийн интернэтийн программуудыг ашиглан хэрэглэгчдийг газар зүйн байршлаар нь онилж, тэдэнд нөлөөлөх арга замыг хайдаг.

Ийнхүү сурталчилгааны мэргэжилт­нүүд нийгмийн сүлжээнд нэвтэрснээр хэрэглэгчдийн онлайн яриа, зан үйлийг судалж, хянах боломжтой болж байгаа юм. Тэдний зорилго дижитал болон бодит ертөнцийн хоорондох заагийг бүдгэрүүлж, хэрэглэгчдэд сурталчилгаа болон бусад контентыг ялгахад хэцүү болгох явдал юм. Ийнхүү хүний биед эрсдэлтэй, хор уршигтай хоол хүнсний реклам, сурталчилгаа эрүүл мэнд, зөв амьдралын талаарх зөвлөмжүүдээс хэдэн арав, зуу дахин их өргөн далайцтайгаар, асар их мөнгөний дэмжлэгтэйгээр хүүхэд, залуусын тархийг угааж байна. Тиймээс “Түргэн хоолны компаниуд хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрүүл мэндийг уландаа гишгэчихээд ашгаа аваад зугтдаг” гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Berkeley Media Group”-ийн захирал доктор Лори Дорфман хэлсэн байдаг.

Одоо яах вэ?

Чилийн гүн ухаантан, судлаач, зохиолч Дарио Салас Соммэр “XXI зууны ёс суртахуун” номдоо хүн төрөлхтөн замаасаа гарч, эргүүлэх тун хэцүүдэж, хүмүүс өөрсдийн амьдралаар амьдарч чадахаа больж, амьдралын чанарыг зөвхөн материаллаг талаас нь үнэлж, байгаль орчныг төдийгүй ухамсраа хордуулж их мэдээллийн дунд өөрийгөө ч ойлгохоо байж, ердөө л утсан хүүхэлдэй, робот болж байгаа талаар өгүүлэн, “Нийгмийн ёс суртахууны доройтлыг өөрчлөхгүй бол дэлхий сөнөхөд хүрнэ" гэж цохон тэмдэглэжээ.

Ёс суртахууны доройтол зөвхөн тархинд биш ходоодонд хамаатай гэ­дэг­тэй дээрх бичлэшийг анхааралтай уншсан бол та санал нийлэх болно.

Трамп Төмөрөө 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24549/




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 11 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 21 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16