“Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн боловсролыг эзэмшицгээе” уриатай “Шинэ зууны гүүр” гадаад боловсролын агентлагийн захирал, боловсролын зөвлөх Д.Сарандуламтай ярилцлаа. Тус агентлаг дэлхийн боловсролын байгууллагуудын стандартын “ICEF” гэрчилгээтэй бөгөөд 2008-2023 онд “Тэргүүний боловсролын төв”-өөр шалгарч байжээ.
-Танай байгууллагын нэрийг уншаад л ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Гэхдээ хоёулаа уншигчдад байгууллагынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай компани Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дэлхийн түвшний өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2008 оны нэгдүгээр сарын 30-нд албан ёсоор байгуулагдаж, үүд хаалгаа нээсэн. Бид гадаадад суралцахыг хүсэж буй хүмүүст үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, мэргэжил, сургуулиа зөв сонгоход нь зөвлөн туслах, чанартай боловсрол олгодог, магадлан итгэмжлэгдсэн, боломжийн төлбөртэй сургуулиудад зуучлах, тэтгэлгээр суралцахад нь бүх талаар туслах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бид гадаадын их дээд, дунд, ахлах сургуульд оюутан суралцуулах, гадаад хэлний орчуулга /анли, орос, япон, хятад, солонгос/, гадаад хэлний сургалт /англи, герман, япон/ гэсэн гурван чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
-Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ цаг үед гадаадын их дээд, дунд, ахлах сургуульд оюутан суралцуулж буй талаарх туршлага, мэдээллийг хүмүүс илүү сонирхож байгаа болов уу. Танайх гадаадын хэчнээн сургуультай албан ёсны хамтын ажиллагаатай байдаг вэ?
-Бид дэлхийн нэр хүндтэй 500 гаруй сургуулийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. Эдгээр сургуульд оюутан залуучуудыг англи хэл, бүх төрлийн мэргэжлийн сертификат, диплом, бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрүүдэд суралцуулж байна. Манай төв англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, оюутныг сонгон элсэлт авах эрхтэй. Хамтран ажилладаг улс бүрт манай байгууллагын төлөөлөгч ажилладаг. Тэд шинээр очиж буй оюутныг тосож авах, байр, ажил төрөл олоход нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг.
-Танайх гадаадын хамтын ажиллагааныхаа хүрээнд хамтарсан өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай юм билээ. Энэ сард оюутан, залуучуудад аль улсын ямар сургуулийн талаарх мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна вэ?
-Тийм ээ. Манай байгууллага долоо хоног тутам өдөрлөг зохион байгуулдаг. Өнгөрсөн наймдугаар сард Канад, Ирланд, Япон улсад суралцах болон ажиллах боломжийн талаарх мэдээллийг өгсөн. Харин одоо энэ сарын 13-нд Канад улсын Торонто хотод суралцангаа ажиллах боломжийн талаарх мэдээллийг 200 гаруй хөтөлбөр санал болгодог "Humber college"-ийн олон улсын менежер Lisa Kim үнэ төлбөргүй өгөх гэж байна. Тус коллежийг төгссөнөөс хойш зургаан сарын дотор төгсөгчдийн ажлын байрны хангалт 80 хувьтай, үйлдвэрлэлийн хүчтэй түншлэл нь үнэлж баршгүй дадлага хийх, ажилд зуучлах боломжийг олгодог. Мөн олон улсын оюутнуудад дэмжлэг үзүүлдэг олон тооны кампустай гэх мэт олон давуу талтай. Энэхүү семинар манай төвийн байранд 17:00-18:00 цагийн хооронд болно. Мөн дунд сургуулийн сурагчдад зориулсан сургалт семинар энэ сарын 17-нд Улаанбаатар зочид буудалд 17:00-18:00 цагт болно. Хүссэн хүн бүрд нээлттэй шүү.
-Жишээлбэл, Ирландад гадаад хэлний бэлтгэлд сурсан хүн эргэж Монголдоо ирэхгүйгээр цаашаа аль нэгэн улс руу явж суралцах боломж бий юү?
-Бүрэн боломжтой. Ямар ч асуудалгүй. Саяхан нэг агентлаг Ирландад хэлний бэлтгэлд сурсан хүүхдийг нааш нь дуудаж, Монголд авч ирснийхээ дараа Америкийн виз мэдүүлсэн болов ч виз нь гараагүй тохиолдол бий. Ийм түүхтэй хүүхэд манай төвд хандсан. Ингэж хүнийг цаг хугацаа, эдийн засаг, сэтгэл санаагаар нь хохироож болохгүй шүү дээ. Бид Ирландад хэлний бэлтгэлд сурч буй хүнийг хүсвэл цааш нь Америк, Канад, Австрали гээд аль ч улс орон руу гаргадаг.
-Тэтгэлгийн тухайд хэдэн хувьтай байдаг вэ. Ер нь 100 хувийн тэтгэлэгт хамруулдаг уу?
-Манайх хойд Кипр улсад нэлээд өндөр тэтгэлэгтэй. Ерөнхийдөө 60-100 хувийн тэтгэлэгтэй байдаг. 100 хувийн тэтгэлгийг ямар хүүхэд авах вэ гэхээр IELTS-ийн таваас дээш оноотой, инженерийн мэргэжлээр суралцах хүүхэд авах боломжтой. Ерөнхийдөө манай байгууллагын хамтарч ажилладаг сургуулиудын хувьд бакалаврын тэтгэлэг 60-70 хувьтай байдаг. Манайхаар дамжиж маш олон хүүхэд 100 хувийн тэтгэлгээр суралцсан байдаг. Кипр улсад 100 хувийн тэтгэлгээр суралцсан нэг охин маань саяхан Монголдоо ирээд ажилд орж буй тухайгаа бидэнтэй хуваалцсан.
-Та бүхэн хамтын ажиллагааныхаа цар хүрээг жил бүр л өргөжүүлж, нэмэгдүүлдэг байх. Хамгийн сүүлд ямар улс оронтой хамтын ажиллагаа эхлүүлсэн бэ. Цаашид аль улс орныг хамтын ажиллагааныхаа жагсаалтад нэмэхээр төлөвлөж байна вэ?
-Бид одоогоор АНУ, Канад, Австрали, Их Британи, Герман, Ирланд, Швейцар, хойд Кипр улс, Сингапур, Малайз, Япон зэрэг улс орны нэр бүхий сургуулиудтай албан ёсны, тогтвортой хамтын ажиллагаатай байдаг. Сүүлд шинэ Зеланд, Филиппин хоёр нэмэгдсэн. Харин одоо удахгүй Франц, Турк, Испани, Итали зэрэг улс оронтой хамтын ажиллагаа өрнүүлэх бэлтгэл ажлаа базааж байна.
-“Шинэ зууны гүүр” агентлаг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Онцлог, давуу тал олон бий. Нэгдүгээрт, бид хангалттай туршлагатай. Хоёрдугаарт, материал бүрдүүлэх үйл явц дээр маш нарийн хариуцлагатай ханддаг. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчим баримталдаг. Гуравдугаарт, бүх цаг хугацаанд халамжлан туслах үйлчилгээг бүх түвшинд үзүүлдэг. Манай агентлаг Канад улсын сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлж буйгаараа тэргүүлэгч гэж хэлж болно. Канад улсын виз авахад нэлээд хэцүү байдаг ч манайх энэ талд илүү туршлагатай учраас ямар ч асуудалгүй байдаг.
-Гуравдугаарт дурдсан онцлог, давуу тал анхаарал татаж байна. Халамжлан туслах үйлчилгээг бүх түвшинд үзүүлдэг гэдгийг тодруулна уу?
-Жишээлбэл, та аль нэгэн агентлагт хандаж, улмаар таны виз гарсан тэр цагаас та бүхний хамтын ажиллагаа дуусгавар болно. Тэгвэл манай байгууллагын хувьд үүний эсрэг байр суурь баримталдаг. Тодруулбал, таны виз гарсан ч бидний хамтын ажиллагаа цаашаа үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, тийз захиалах, тосох, түр эсвэл байнгын байр олох, сургууль, хичээл сонголт хийх, ажилд орох, ажил хийх эрх авах цаг хэрхэн яаж захиалах вэ гэх мэт бүх талын зөвлөн туслах үйлчилгээг тухайн улс оронд ажиллаж, сурч буй оюутан залуучууд маань шинээр очиж буй хүүхдүүдэд үзүүлдэг. Ингэж бид хэн хэндээ тус дэмтэй, эргэх холбоотой ажилладаг.
-Зарим эцэг эх хүүхдээ гадаадад суралцуулах тухайд эргэлздэг. Тэгвэл олон жил энэ чиглэлээр ажиллаж, маш олон хүүхэд, оюутан залуусыг гадаадад мэдлэг боловсрол эзэмших гүүр нь болж буй хүний хувьд шийдэж чадахгүй, эргэлзэж буй эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Мэдээж Монголд, гадаадад суралцах хоёр асар их ялгаатай. Би гадаадад сурах, мэдлэг боловсрол эзэмших, ажиллаж, амьдрах замыг өөрийн биеэр туулж мэдэрсэн. Би Орос болон Японд тус бүр зургаа, Америкт хоёр гээд гадаадад нийт 14 жил суралцсан. Бид хөгжиж буй улс орнуудад хичээл ном үзэж мэдлэг боловсрол эзэмшихээс гадна тухайн улс орны техник технологийн хөгжил, соёл, хүмүүжил, дүрэм журам, харилцаа хандлага зэрэг олон зүйлд хүссэн хүсээгүй давхар суралцдаг. Гадаадад сурч, ажиллаж амьдрах нь хувь хүний соёл, хөгжилд ахиц дэвшил гарч, шинэ шатанд гардаг. Мөн аливаа зүйлд хандах хандлага, харах өнцөг хүртэл өөрчлөгддөг. Бас нэг чухал зүйл нь эх орноо хайрлах, хамгаалах, хөгжүүлье гэсэн чин хүсэл сэтгэлтэй болдог юм билээ.
-Гадаадад суралцах хүсэл зорилготой хүүхэд, оюутан залуучууд маань ер нь ямар нэгэн шаардлага, шалгуур хангасан байх ёстой юу?
-Хэлний мэдлэгээс бусад бүх шаардлага, шалгуурыг бидэнд даатга. Гэхдээ хэлний шалгуур бүх биш зарим нэг улс оронд л хамааралтай байдаг. Гол нь хэлний мэдлэг мэргэжлийн байх шаардлагагүй. Анхан шат, дундаж, дунджаас бага зэрэг дээгүүр түвшинд байхад л хангалттай. Тиймээс та гадаад явъя гэж чин сэтгэлээсээ хүсэж, эргэлт буцалтгүй шийдсэн л бол манай төвд хандаарай. Ажил хийдэггүй, орлогогүй, санхүүгийн боломжгүй, батлан даагчгүй, нийгмийн даатгал төлдөггүй, гадаад хэлгүй байсан ч хамаагүй, зүгээр л манай төв дээр хүрээд ир. Бидэнд хангалттай туршлага, найдвартай хамтын ажиллагаа бий. Бид таны ирээдүйд маш том цонх нээх гүүр болж чадна.
-Гадаадад суралцахаар шийдсэн оюутан, залуус болон эцэг эхчүүд маань зуучлагч, гүүр болох агентлагаа сонгохдоо юунд анхаарах ёстой вэ?
-Сайн судлах хэрэгтэй шүү. Баталгаатай, найдвартай, туршлагатай эсэх гэдгийг нь нягтлаарай. Тэгээд зуучлалынхаа төвийг сонгосон тохиолдолд юу ч болсон тухайн байгууллагадаа л итгэл дүүрэн байх хэрэгтэй. Бусад газартай, найз нөхөдтэйгөө харьцуулж, битгий эргэж буцаарай. Мөн бидний өгч буй зөвлөгөө мэдээллийг сонсож, зорилгынхоо төлөө тууштай хамтарч ажиллах хэрэгтэй шүү. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Тиймээс уншигч та бүхэн маань манай төвд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, зүг чигээ олоорой.
Нэрийн хуудас
“Шинэ зууны гүүр” гадаад боловсролын агентлаг
Салбар-1:
Тэнгис, MN tower, 1102
Утас: 95056018, 99056018 77666018
Салбар-2:
Натур, UB tower plus, 1210
Утас: 99316018, 77116018
Гадаад, орон нутгаас холбогдвол:
Viber, whatsapp:
976-99056018, 99316018
Email: info@ncb.mn
Instagram: newcenturybridge
Facebook: Шинэ зууны гүүр боловсролын агентлаг
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна