БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

unen
6 цагийн өмнө

Ирэх 26-нд тохиож буй Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Сөүл дэх Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн оюутнуудад лекц уншив. Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор суугаа орны буюу БНСУ дахь их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зориулан цуврал лекц ч зохион байгуулах аж. Хангүг Гадаад судлалын Их сургууль нь Монгол хэлний мэргэжилтэн бэлтгэдэг цөөхөн сургуулийн нэг. Энэ Монгол хэлний тэнхимд 110 орчим солонгос оюутан монгол хэл, соёлыг шимтэн суралцаж байна.

Монголыг сонирхон судлагч оюутнуудад Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг танилцуулан Монгол Улс болон БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос 35 жилийн ой 2025 онд тохиохтой холбоотой мэдээллүүдийг өгчээ. Оюутнуудын сонирхсон асуултад хариулж, сурлагын амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудад өргөмжлөл гардуулав. Уулзалтын дараа Элчин сайд С.Сүхболд Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Санхүү, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ким Минь Жон-той уулзаж, Гадаад харилцааны яамны залуу дипломатуудыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, төрийн дээд, өндөр түвшинд орчуулга хийдэг дипломатуудад зориулсан хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө