Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

unen
7 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж  “Бид Үндсэн хуулиа дээдлэн шүтэхэд төрийн бодлогын түвшинд ямар шийдвэр гаргаж, арга хэмжээ авдаг талаар нэлээд судалсан. Олон улсад сургуулийн наснаас эхлэн иргэддээ ардчилал, Үндсэн хуулийн талаар системтэй боловсрол олгодог, энэ талаар тусгайлсан хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлдэг туршлага байна. 

Мөн Үндсэн хууль судлаач Б.Чимид багшийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн судалгааны бүтээл байдаг. Эл бүтээлд Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улстөрчид, залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болгон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж, төрийн бодлогын түвшинд зохих шийдвэрийг гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлсийг ард түмний хүртээл болгож, шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ гэсэн байдаг. 

Бусад улс орнуудад ч Үндсэн хуулиа төрийн байгууллагууд нь залж, иргэд нь дээдэлдэг. Иймд тогтоолдоо төрийн бүх байгууллагууд Үндсэн хуулиа ном журмынх нь дагуу залдаг байх, иргэн, өрх бүрд хуулиа дээдлэхийг уриалахаар тусгасан” гэлээ. Мөн тэрбээр тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт Үндсэн хуулийн талаарх мэдлэг олгох агуулгыг оруулах асуудлыг судалж, танилцуулах үүргийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан. Ерөнхий боловсролын сургуульд “Хүн ба нийгэм” хэмээх хичээл ордог, үүнийгээ гүнзгийрүүлэх, бусад орны жишигт хүргэх асуудал бий. 

Мөн УИХ-ын Тамгын газраас 2021 оноос хойш Үндсэн хуулийн үзэл санааг таниулсан хичээлүүдийг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зааж байсан сайн туршлагууд байдаг гэж байлаа. Тогтоолын төслийн талаарх танилцуулгад, 1924 оны зургадугаар сарын 3-нд хуралдсан МАН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг УИХ, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. 

Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсныг дурдлаа. Хаант ёсыг тайван замаар халж, Засгийн эрхийг ард түмэнд өгч, иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоосон нь Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол хэмээн танилцуулгад дурджээ. Тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.
-Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах
-Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах,
-Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө