Үндэсний болон нийтийн шатрын тухайд

unen
5 цагийн өмнө


Түмэн оньсоготой буман хувилбартай шатар бол жирийн нэгэн тоглоом зугаа цэнгэл төдий биш, оюуны их  сорилго, хүний ухааны эрч хүчийг оргилуулах ундаргатай охь, даян дэлхийн өв болсон гайхамшигт нэгэн спорт юм.
Шатрыг хүндэтгэн шүтэж, идэвхлэн суралцаад билиг оюунаа  хөгжүүлж чадсан авьяастанд нийтийн /олон улсын / шатар нь урлаг, соёл, шинжлэх ухаан, хосолсон оюун ухааны их спорт, олимпизмын сонирхолтой, онцгой төрөл билээ. 
Монголчууд бид 1950-аад оны дунд үе хүртэл нийтийн шатар гэгчийг мэдээгүй, үндэсний /монгол/ шатраараа л тоглож нааддаг байлаа.
Зөвлөлтийн засагт Орос улсын бүх Сибирийн нийтийн /олон улсын/ шатрын анхдугаар тэмцээн 1935 онд болж, уг тэмцээнд БНМАУ-аас шатарчин Л.Санжаажамц /Дотоод яамны сайд асан/ ганцаараа, 1936 онд зохион байгуулсан II тэмцээнд шатарчин С.Гаваанинж /Өвөрхангайн/ -ийн хамт оролцож, олон улсын шатрын тэмцээнд  Монгол Улсынхаа нэрийг анх гарган, уг тэмцээнд амжилттай оролцжээ. Тэд эх нутагтаа эргэж ирээд нийтийн шатрыг сонирхогч нөхөд, хүмүүст заан сурталчилж, эх орондоо нийтийн /олон улсын/ шатар түгэн дэлгэрэх эхлэлийг тавьж, үл  мартагдах үйлстэн болжээ.
Шатарчин Л.Санжаажамц энэ чиглэлээрээ олон ажил, арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 1936 онд н.Гонжоон сайдын зөвшөөрснөөр Улаанбаатарт Ардын гэгээрлийн яамны нэрэмжит нийтийн шатрын тэмцээн юм. Нүүдэлчин Монголын соёлын төв, жирэг, мягман, буга, даам, шатар зэрэг хөлөгт тоглоомууд нь өнө эртний  уламжлалтай наадгай бөгөөд эдгээрээс шатар нь “нийтийн” гэх нэр, агуулгатайгаар дэлхийн соёлын өв, оюуны спорт болон өргөжин хөгжсөөр байгаа нь бахархууштай.
Монголчууд шатрыг олон зууны тэртээгээс төрөл бүрийн мод, чулуу, металлаар өнгө ялган урлаж, түүгээрээ эр эм, хөгшин залуу ялгалгүй бүгдээрээ хот айлаараа  тоглон нааддаг байсныг “хоёр хүн тоглоход хорин хүн хардаг”, “үглээ бэрийн уран хожил” гэх зэрэг үг, өгүүлбэр нь гэрчилдэг.
Монгол айлын эрэгтэй хүүхэд бүр үндэсний бөх барилддаг байсан түүхэн уламжлалаа хадгалан хөгжүүлсний үргэлжлэл эдүгээ цагийн төрөл бүрийн бөхийн спортыг эрэгтэй, эмэгтэйгүй сонирхож, олноороо хичээллэх болсон шигээ эцэг эхчүүд хүүхдүүддээ эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр шатарт сонирхолтой болгон өсгөж, хүмүүжүүлүүштэй. Тэгвэл уг хүүхдийн сурлага, хүмүүжил, тэсвэр хатуужил, ой тогтоолт сайжирч, жинхэнэ хүн болж төлөвшихөд нь улмаар шатрын спортод амжилт олоход нь онцгой чухал билээ.
Даяаршлын өнөө үед Монгол хүүхэд, залуучууд оюун ухааны олимп, дэлхийн шатрын олон ангиллын уралдаан тэмцээнд олноороо тэргүүн болон шагналт байранд шалгаран улс эх орныхоо болон өөрсдийн нэр алдрыг дуурсгасаар байгаа нь сайшаалтай.
Оюуны энэ эрин зуунд бага наснаасаа шатартай нөхөрлөсөн бүхний ирээдүйн зам, мөр гэрэлтэй бөгөөд саруул, саад барцадгүй байх нигууртай гэдэг.
Бидний бага байх үед буюу 1950-аад онд шатар тоглогчид “Урамтай” бэрсээр наадах уу? Монгол бэрсээр тоглох уу” гэж хамтран тоглогчоосоо асууж, зөвшилцдөг байсан нь нэг талаар нийтийн шатрын бэрсний хүч чадлыг үнэлсэн, нөгөө талаар монгол үндэсний шатар  эрт дээр үеэс уламжлалтайг л санагалзсан хэрэг байжээ. 
Монгол үндэсний шатарт бэрсний нүүдэл нь тэрэгний нүүдэл дээр хүүний нүүдэл нэмсэнтэй тэнцүү байдаг бол нийтийн шатрынх нь тэмээ, тэрэг хоёртэй буюу хоёр бодтой тэнцүү болж хүчирхэгжсэн байдаг.
Үндэсний шатарт хүү анх нүүхдээ  урагш нэг л буудалд нүүдэг бол нийтийн шатарт хоёр буудал /нэг буудал алгасан/ давшдаг давуу талтай. 
Үндэсний шатарт ноён, тэрэгний сэлгээ, /рокировка/ гэж ерөөс байдаггүй билээ.
Товчхондоо  үндэсний шатарт  дээрд дурдсан хожлын цаг хэмнэсэн гурван /бэрс хүчирхэгжиж хоёр бодтой тэнцүү болсон хүү хоёр буудалд нүүдэг болсон, ноён тэрэгний сэлгээ зэрэг/ үндсэн өөрчлөлт /нэмэлт/-ийг оруулснаар нийтийн шатар гэх болж даян дэлхий /180 гаруй улс/-д тархан түгж, хөгжсөөр...
Тийм болохоор монголчууд бид үндэсний  шатраа  сэргээдэггүй юм аа гэхэд мартахгүйн тулд /амны хуур шигээ/ ЮНЕСКО-д бүртгүүлээсэй гэсний учир энэ бичвэрийг тэрлэв.
Дэлхийн шатрын алдрын музейд монгол хүний урлан бүтээсэн эх газрын. “Хаан шатар” 2024 онд хүндэтгэлтэйгээр байршсан нь сайшаалтай бөгөөд нэн дурсгалтай.
Энэ түүхэн үйл явдлыг монголчууд бид асар удахгүй “шатрын дэлхийн аварга”-тай болохын зөгнөлт эхлэл, зөн билигт дохио хэмээн хүндэтгэн үзүүштэй. 


Т.ДАШДЭЛЭГ
/Шатар сонирхогч/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө