Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан

unen
6 цагийн өмнө


/Ерөнхий сайд асан/ 
-Миний хувьд 1963-1969 онд Сангийн яамны сайдаар, 1969-1984 он хүртэл Улсын төлөвлөгөөний комисст ажилласан. Өөрөөр хэлбэл, 1960-аад оны үед Монгол Улсынхаа Сангийн яам, Төлөвлөгөөний комисс гэсэн эдийн засаг, санхүүгийн байгууллагад ажиллаж байлаа. Иймд тухайн үед Үндсэн хууль батлах шалтгаан нөхцөл, тус хуулийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ авч байсан талаар цухас ярья. 1960-аад он бол Дэлхийн II дайны сүйтгэл, хор хохирлыг арилгахын тулд социалист орнууд эдийн засгийн хувьд нэлээн хүнд байдалд орсон төдийгүй цаашдаа хамтын хүчээр хөгжих уриаг дэвшүүлэн ажиллаж байсан үе. Энэ хүрээнд социалист орнууд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл хэмээх хамтын ажиллагааны томоохон хэлэлцээрийг байгуулаад хөгжилтэй орнууд нь Монгол, Вьетнам зэрэг хөгжлөөр хоцорч яваа улс орнуудаа бүх талаар дэмжин хөгжүүлэх гол зорилгыг тавьсан. Тиймээс Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе рүү шилжих эхлэл тавигдсан тул 1960 оны Үндсэн хуулийг баталж, мөрдсөн. Энэ утгаараа Монгол Улс эдийн засгийн хоцрогдлоо арилгаж, социалист бусад улс оронтой хөгжлийнхөө түвшинг ойртуулах тэрхүү зорилтоо тодорхойлж, зорилгоо төлөвлөж, хэрэгжүүлэх явдалд Үндсэн хуулиа батлах нь чухал ач холбогдолтой байсан юм.

 Ардын Их Хурал нь тухайн цагтаа төрийн эрх барих дээд байгууллага байлаа. Орон нутгийн сум, нэгдэл, намын үүрийн дарга нарыг Ардын Их Хурлын депутатаар сонгодог тул хөгжлийн төлөвлөгөөнд орон нутгийн онцлог, иргэдийн саналыг тусгаж чаддаг байсан. Мөн Ардын Их Хурлаас гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг депутатууд орон нутгийн иргэдэдээ тайлагнаж, танилцуулдаг. Энэ нь төрийн дээд байгууллагын зохион байгуулалтын шилдэг туршлага тул үүнийг одоо ч ашиглах хэрэгтэй гэж боддог. Учир нь ард түмний амьдрал, орон нутгийн хөгжил, зовлон жаргалын талаар нэвтэрхий толь болсон тэдгээр хүмүүс нэг дор цуглаад асуудлыг ярилцахаар шийдвэрлэх гарц, гаргалгааг гайхалтай олж сонгож чаддаг байсан юм.  

Ардын Их Хурлаар хууль хэлэлцэх үед сум, нэгдэл, намын дарга нар саналаа хэлдэг байлаа. Тухайн үеийн Ардын Их Хуралд би Сангийн сайд, төлөвлөгөөний комиссын даргын хувьд улсын төсөв, жилийн болон таван жилийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавьдаг байсан. Мөн депутат нэг бүрийн хэлж буй санал бүрийг хянаад хуульд тусгах, эс тусгах шалтгааны нөхцөлийн талаар тайлбарладаг байлаа. Үнэндээ тэд цөөхөн үг хэлдэг. Гэхдээ цөөхөн үгэндээ амьдралын хамгийн чухал асуудлыг базаж хэлдэг, бодсон санаснаа ажил болгож, хэрэгжүүлж чаддаг тийм хүмүүс байсныг хэлэх хэрэгтэй. Товчхондоо 1960 оны Үндсэн хуульд Ардын Их Хурал нь дээд танхимтай байхаар тусгасан нь ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан гэж хэлнэ. Учир нь орон нутаг сум, нэгдэл бүрийг төлөөлж 400 гаруй хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогддог байсан нь ард түмний санал, хүсэлтийг төлөөлж ярих эрх, үүрэгтэй хүмүүсээр парламентыг бүрдүүлдэг гол онцлог нь оршиж байгаа юм.  Ер нь ардчилал гэдгийг их энгийнээр хэлбэл, ард түмний засаглал гэсэн л үг.  Ард түмний засаглал яаж бүрдэх ёстой вэ гэхээр бол засаг захиргааны анхан шатны нэгж байгууллага, иргэдээ төлөөлсөн хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгож ажиллуулах явдал. Үүнийг 1992 оны Үндсэн хууль батлахдаа жаахан гажуудуулсан юм шиг санадаг.-Шинэ Үндсэн хуулиар парламент нэг танхимтай, тэр нь  хууль батлах гол үүрэгтэй байгаа юм. Мөн Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг нь хууль тогтоох байгууллага, Засгийн газар, шүүхийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтооход ард түмэн оролцох ёстой гэсэн үг. Энэхүү хоёр эрхийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Гэвч тэдгээр эрхүүдээ ард түмэн бүрэн эдэлж чадахгүй байна. Улмаар хууль тогтоох гол үүрэгтэй Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага болсон тул баталж буй хуулиа өөрсдөө хянахаас биш, ард түмний хяналт байхгүй болсон харагдаад байдаг. Бүр 1924 онд баталсан Үндсэн хуульд хоёр танхимтай байхаар заасан байдаг юм. Тэгэхээр бид цаашдаа парламентаа хоёр танхимтай болгох шаардлагатай байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
1
care
0
haha
4
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө