УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлжээ



АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар  мэдээлэл хийлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс Тавантолгой" компани болон орон нутгийн өмчит Тавантолгой компанийн нүүрс олборлох, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендэр сонгон шалгаруулалтын ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан,  бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг Ажлын хэсгээс явуулж байгаа аж.. Одоогоор ажлын хэсэгт хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. үүнээс УИХ-ын зургаан гишүүн байгаа аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:

-Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийг хамарсан асуудлыг шалгаж байгаа учир цаг хугацаа их орно. Тээврийн хэрэгслийн бүртгэл дээр хяналт, шалгалт явуулж байна. 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн нөхцөл байдлыг устгасан нь тогтоогдлоо.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,  Т.Аюурсайхан, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" хэмээн мэдээлэв. 

Н.Нягт



3
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 56 минутын өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 1 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 4 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 4 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 22 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр