Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд таван багц зээлийн асуудлыг хэлэлцэж байна



Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол болж байна. 

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна.

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ. Энэ хөтөлбөрийг гүйцэтгэх захирал асан Батбаяр хэрэгжүүлжээ. Капитал банк энэ хөтөлбөрийг дамжуулан зээлдүүлсэн ч зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд тус банкны захирал асан Д.Ариунболдыг дуудах шаардлагатай гэж шинжээч дүгнэв. Тэрээр "Мөнх хаан трэйд" компаниараа таван тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч тэрээр сонсголд ирсэнгүй. Энэ зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэж шинжээч танилцуулсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр маш ноцтой гэв.

2015 онд УИХ тогтоол гарган, "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

"Говь" ХК нийт таван удаа болон өөрийн хамаарал бүхий "Дулаан гэр" компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.  Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг дуудсан юм. Тус компани дээрх зээлээр "Таван богд"-ын өөр компанийн зээлийг хаахад ашигласан. Мөн хадгаламжийн дансандаа хадгалж байжээ. Энэ нь тус компанийн Голомт банктай байгуулсан гэрээг зөрчжээ. Энэ зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэв.

"Таван богд" групп Хөгжлийн банкнаас "Гоёо", ХААН банк, "Улаанбаатар гурил" компаниар дамжуулан мөн зээл авчээ.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 1 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 1 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 4 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 5 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 22 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр