УИХ-ын хаврын чуулган ЭХЭЛЛЭЭ


Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.


Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны намрын чуулган хоёр сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөснийг тодотгоод иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлон тэмдэглэв.

Тухайлбал, Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ дөрвөн үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсныг дурдлаа.

Мөн энэ хаврын чуулган Авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийсэн чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг багц хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална гэв.


Түүнчлэн нийгмийн бодлогын хүрээнд гурван багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг өндөрлөж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болж байна. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэдгийг тодотгосон.  

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэлснийг тэмдэглээд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид мэдэгдэхүйц ахиц гарч, стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснийг  онцлов.

Хэдийгээр эдийн засагт энэ мэт эерэг үр дүн гарч байгаа боловч ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй валютын ханш, үнийн өсөлтийг нэн тэргүүнд хязгаарлаж, гадаад өрийн дарамтыг бууруулан, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах нь тулгамдсан чухал шийдвэрлэх асуудал болоод байгааг мэдэгдсэн.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал юм. Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүсэн бий болж байгаа боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай. Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байгааг онцоллоо.  

Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв.

Чуулганы хуралдаан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай мэдээллээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай захир… 3 цагийн өмнө
"Урт цагаан"-ы тохижилтын тендерийг зарлалаа 3 цагийн өмнө
Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэгжүүлэв 3 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам … 3 цагийн өмнө
Хүүхэд хөгжил, хамгааллын “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ 10 цагийн өмнө
Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто … 10 цагийн өмнө
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд эх хүүхдийн өрөөтэй болно 11 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дуусжээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Буян хишгийн даллага авахуулахад сайн 13 цагийн өмнө
Э.Одмаа: Булевирт эмийг албан татвараас чөлөөлснөөр халдвартай иргэд э… 2024/05/24
D вирусийн халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртов 2024/05/24
Ан цав доор 2024/05/24
“Nike” 100 гаруй багтай хамтран ажиллана 2024/05/24
Германы зохиолч “Бүүкер”-ийн эзэн боллоо 2024/05/24
Дизайнерууд яг л Мадонна шиг хувцаслахыг санал болгож байна 2024/05/24
Э.Даваанасан: Парисын олимпод оролцох эхний алхмаа хийж чадлаа 2024/05/24
Б.Баасанхүү дэлхийн аваргын зургаа дахь алтан медалийг эх орондоо авчи… 2024/05/24
Монгол судлалыг түүчээлэгч 2024/05/24
Сонголтын эрх чөлөөг олгосон эмэгтэй 2024/05/24