Ж.Сүхбаатар: Утаа авлигаас, ядуурлаас, түгжрэлээс үүдэж байна


Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригийг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлэв. Тэрбээр: 

-Ерөнхийлөгчийн хоригт хуулийг  яаралтай горимоор хэлэлцэж баталсан. Иргэний нийгмийн оролцоог хангаагүй гэж үзсэн байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийн хууль зайлшгүй байх шаардлагатай. Орон нутагт ажиллаж байхад олон нийт энэ хуулийг байх хэрэгтэй гэж үзэж байсан. Цаашдаа Цахим хөгжлийн яам олон нийтээр хэлэлцүүлж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон дахин оруулж ирэх байх гэж бодож байна хэмээв. 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууссаны дараагаар гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хүний эрхийн дэд хороонд чуулган засварлахаас өмнө утааны асуудлаар сонсгол хийх санал гаргаж, дэмжсэн. Хүний эрхийн дэд хороонд Улаанбаатар хотын утаа, түлшний асуудлаарх сонсголыг дөрөвдүгээр сард багтааж хиймээр байна." гэсэн саналыг гаргав.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

-Утаа, түгжрэл шууд ярихад төвөгтэй. Авлигаас, ядуурлаас, түгжрэлээс үүдэж байгаа утаа гэж байна. Би заримдаа таксигаар явдаг. Ингэхэд таксины жолооч "Утаа шахмал түлшнээс болоогүй. Хуучин авто машин шүүлтүүргүй явж байна. Авто машинуудын гаргаж байгаа тортог, утаа их байгаа. Үүнийг  тодруулаарай" гэж байна. Тиймээс үүнийг бид УИХ-ын түвшинд ярих нь зүйтэй гэж үзэж байна хэмээн хариулав. 

Ингээд Хууль зүйн байнгын хорооны УИХ-ын хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цагалбарыг батлав.

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 8 минутын өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 18 минутын өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 3 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 3 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 21 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр