Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчийг нийт ажиллах хүчний 15 хувиас хэтэрдэггүй байхаар зохицуулна



ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

-Төрийн албанд ямар шинэчлэл хийх бол?

-Төрийн алба хуулиараа дархлагдсан байна. Гэхдээ гүйцэтгэл, үр дүн, хариуцлагын асуудлыг ярихад ихээхэн хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байна. Төрийн албан хаагчид өөрсдийн ажил, гүйцэтгэлээ үнэлэхдээ 92-95 хувь нь A, B гэсэн үнэлгээг өгдөг. Гэтэл олон нийтийн зүгээс төрийн албаныг 50-60 хувиар үнэлдэг. Үүнд л төрийн албаны шинэлчлэл, хуулийн үндсэн зорилго оршино. Төрийн албан хаагчийн хязгаарыг Монгол Улсын нийт ажиллах хүчний 15 хувиас хэтэрдэггүй байх зохицуулалтыг хийж, Засгийн газраас өргөн барина. Төрийн албаны буюу Засгийн газрын нийт зардлыг төсвийн 30 хувиас хэтэрдэггүй байх зорилго тавьж байна. Ингэснээр бид хөгжилтэй улс орны жишгийг барьж ажиллах боломжтой. 

1960-1970 онд Япон улс төрийн албаны хязгаар хэтэрсэнтэй холбогдуулан дээрх зохицуулалтыг хийж байсан юм билээ. Сингапур, Тайвань зэрэг улс энэ жишгийг хэрэгжүүлснээр үр ашгаа нэмэгдүүлсэн.

-Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөл олгосон хүмүүс хариуцлага тооцох уу? Зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг нэрсийг гаргах үүргийг салбарын сайдад өгсөн байна. 

-Хууль зөрчин, хувийн эрх сонирхлын үүднээс албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, зөвшөөрөл олгосон этгээдүүдэд хуулийн хариуцлага яригдана. Энэ асуудлаар амьдрал дээр маш олон жишээ байна. Улаанбаатар хотын төвийн сургуулиуд  гаднах талбай байхгүй, бүгд барилга баригдаж, орон сууцны хороолол боссон байна. 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг хэлэлцэхэд Ерөнхий сайд хамгийн сүүлийн жишээг дурдлаа. Шастины нэрэмжит III эмнэлгийг өнөөдөр гадна талаас нь хараад ард иргэд олохын аргагүйгээр барилгажсан байна. Энэ нь иргэдийг эмнэлгийн үйлчилгээг чөлөөтэй авах боломжийг байхгүй болгосон бодит жишээ. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бий болгож, хот төлөвлөлтийг эвдсэн нь төвлөрлийг бий болголоо. 

-Барилгын салбарын чанарт хэрхэн анхаарч байна вэ?

-Дан ганц барилгын салбар гэхгүйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмийн хэрэгслийн бүтээгдэхүүн хөндөхөөр стандарт хамгийн түрүүн шаардлагатай. Засгийн газрын зүгээс чанаргүй барилгын тоог гаргаж, иргэдэд мэдээлэхийг салбарын сайдад үүрэг өгсөн байгаа. 

-Дараагийн ХНХ-ын сайдаар хэнийг томилох вэ?

-Одоогоор энэ асуудал яригдаагүй байна. Эхлээд сайд чөлөөлөгдөнө. Сайд чөлөөлөгдсөний дараагаар 14 хоногийн дотор Засгийн газар нэр дэвшигчийг оруулна. 

Н.Нягт




3
angry
1
care
1
haha
16
liked
5
love
0
sad
5
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.100.4
2023/03/15
0
0
Ажлаа хийж чадахгүй сандлын бөглөөс болсон дарга болон нөхдүүдийг хөөж явуулаад шинэчлэл хийх цаг болсон шүү
Хариулах
Шинэ мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 1 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 1 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 4 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 4 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 22 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр