УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна


Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар өнөөдөр (2023.03.16)   НҮБ-ын Хүн амын сангийн Хятад дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, Хатагтай Жастин Коулсантай уулзлаа. 

НҮБ-ын Хүн амын сан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой олон жилийн туршид эрүүл мэнд, хөдөлмөр, жендэрийн тэгш эрх байдал, залуучуудын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг асуудлуудын хүрээнд  хамтран ажиллаж ирсэн. Ийнхүү УИХ-ын бүтцийн байгууллагатай 2017-2022 онуудад Монгол Улсын нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр  УИХ-ын Тамгын газар Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийн газартай анх удаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Монгол Улсыг дэмжих НҮБ-ын 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт дэвшүүлж байгаа бөгөөд  уг хөтөлбөр 2027 он хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд өсвөр үе, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хүн амын динамик хөгжлийн чиглэлээр түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын  дэд дарга С.Батбаатар НҮБ-ын Хүн амын сангийн Хятад дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, Хатагтай Жастин Коулсонг Монгол Улсад анх удаагаа зочилж байгаад талархлаа илэрхийлж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд үр дүнтэй, амжилттай үргэлжилж ирснийг онцоллоо. Тухайлбал Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Эх,хүүхдийн эрүүл мэндийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай зэрэг холбогдох цөөнгүй хууль батлагдсаныг дурдав. Мөн  НҮБ-ын Хүн амын сангийн 7 дугаар хөтөлбөрийн 5 зорилтыг харахад орон нутаг, цаашлаад улсын хэмжээний бодлого, хөтөлбөрүүдийг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог сайжруулах зэрэгт голлон анхаарсан байна. Тиймээс хамтын ажиллагаа илүү далайцтай, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.  

Хатагтай Жастин Коулсон өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа тэлж, энэ жил хамтран ажиллах хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдсонд баяртай байна. НҮБ-ын хүн амын сангийн улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд өндөр ач холбогдолтой хамтын ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын хүн амын сангийн мандатын хүрээний асуудал буюу бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын хөгжил, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг зэрэг хүн амын хөгжлийн асуудлаар хүчин чармайлт гаргаж, бүс нутагтай манлайлан ажиллаж  байгааг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 1 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 1 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 4 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 4 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 22 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр