Протокол соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.16/ хуралдаанаар  “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор энэ байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр иржээ.  


Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2016 оны 39 дэх Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Зөвлөлийн гишүүн 36 орныг 40 болгон нэмэгдүүлсэн байна.

Зөвлөлийн гишүүн улсуудыг агаарын тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг, агаарын навигацид их хувь нэмэр оруулдаг, газар зүйн голлох бүс нутгийн төлөөлөл гэсэн 3 ангиллаар Ассамблейгаас 3 жилийн хугацаатай сонгодог аж.

Протокол нь нийт 128 гишүүн улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 80 улс нэгдэж, соёрхон батлаад байгаа юм байна.

Монгол Улс багтдаг Ази, Номхон далайн бүсээс 7 улс буюу Австрали, Хятад, Япон, Энэтхэг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос улс Зөвлөлийн гишүүнээр 2022 онд сонгогдсон байна.

Монгол Улс энэхүү Протоколыг соёрхон баталснаар Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг болох юм. Протоколыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй, шинээр хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй хэмээн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асуусан. Тэрбээр, Баруун аймгуудад тийзний үнэ хэт өндөр байна. Ер нь онгоцоор хүн зорчих боломжгүй болоод байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ хэмээн лавласан.


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Орон нутгийн нислэгийг сэргээх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам идэвхтэй ажиллаж байгаа. Агаарын тээврийн либералчлалыг хийх талаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтуудыг хангах ажилд тодорхой үр дүн гарч байгаа. Олон улсын нислэгүүд нэлээн сэргэсэн. Олон улсын нислэгийн үнэ буурснаар манай иргэд хямд нисэх боломж бүрдсэн. Нөгөө талдаа орон нутгийн нислэгийг сэргээх тал дээр ажиллаж байгаа. УИХ-ын тогтоолоор ч гэсэн Засгийн газарт үүрэг өгсөн. Орон нутгийн нислэгийг сэргээхийн тулд онгоцны түлшний үнийг бууруулах, НӨАТ-ын асуудлыг шийдэх гэх мэт тодорхой арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Протоколыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь агаарын навигацийг өргөжүүлэх гишүүн улсуудын санаачилгыг дэмжиж, 2016 оны 39 дүгээр Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Агаарын навигацийн комиссын гишүүний тоог 19 байсныг 21 болон нэмэгдүүлсэн байна.

Агаарын навигацийн комисс нь олон улсад агаарын навигацийг хөгжүүлэх бодлого тодорхойлох, мэдээлэл цуглуулах, стандарт, шаардлага тогтоох, зөвлөмж боловсруулах, техник, технологийн асуудлаар дэд комисс томилон ажиллуулах зэргээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй байнгын ажиллагаатай комисс юм. Уг комиссын бүрэлдэхүүнийг гишүүн улсаас нэр дэвшүүлсэн, иргэний нисэхийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй хүмүүсийн дотроос Зөвлөл сонгон шалгаруулж томилдог аж.

Протокол нь гишүүн орны гуравны хоёр буюу 128 улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 80 улс нэгдэн оржээ. 

Монгол Улс энэхүү Протоколыг соёрхон баталснаар Агаарын навигацийн комиссын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын агаарын навигацийг өргөжүүлэх, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах боломж бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.

Протоколыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд шинээр хуулийн төсөл боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй хэмээн сайд хэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.


Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан хэмээн танилцуулгадаа дурдсан.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ.


Мөн хуралдаанаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолд тусгаснаар Байнгын хороо 03 дугаар сард Женев хотноо 1958 онд батлагдсан "Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөх, Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22