Б.Жаргалсайхан: Би зээлээ төлмөөргүй байна


Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.   

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк); Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн  гурван багц асуудлыг авч хэлэлцэж байна.  Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан юм. 

 УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы компани "Буян" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ есөн жилийн хугацаанд төлөөгүй байгаа аж. Сонсголын үед багагүй маргаан болж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Б.Жаргалсайханыг өрөөнөөс гарахыг шаардсан юм.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

"Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл есөн жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. та энэ үед УИХ-ын гишүүн байжээ. Муу зээлдэгч гэсэн хэр нь Хөгжлийн банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүх хуралдаан болдоггүй юм уу, банк нь араас явдаггүй юм уу, Жаргалсайхан гуай та зээлээ төлөхгүй юм уу.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: 

- Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирлээ. Хэлэлцэхээс илүүтэй таниас асуулт асуумаар байна. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ. Би асуултад хариулахын тулд хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Би шүүх хуралд ирээгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

- Манай зарим улс төрч, бизнесмэнүүд нэг арга хэрэглэдэг юм. Тэд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоо байдаг гэж боддог. Та асуултад хариулахгүй байх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Бид чөлөөт мэтгэлцээн хийгээгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой, 14 тэрбум төгрөгийн зээл одоо хүүтэйгээ 17 тэрбум төгрөг болсон зээлдээ нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна. Монголын ард түмний гадаадад бонд босгож, өр тавьж бий болгосон зээл. Үүнийгээ та төлөхгүй юм уу гэсэн ганцхан асуулт асууж байна.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: 

- Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү.Та надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчхаж байна.  Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна.  Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой хэмээв

Нээлттэй сонсгол үргэлжилж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асу… 14 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг батла… 14 цагийн өмнө
ШУУД: Боксын эмэгтэй тамирчид эх орондоо ирж байна 15 цагийн өмнө
Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 20 хувьд хүргэнэ 15 цагийн өмнө
“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв 15 цагийн өмнө
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний ү… 15 цагийн өмнө
З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээж авахаа… 16 цагийн өмнө
АН-ын дарга Л.Гантөмөрт ҮБХ-ны гишүүд шаардлага хүргүүлнэ 16 цагийн өмнө
"Lady entrepreneur" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна 16 цагийн өмнө
"Хүний эрхийн цогцолбор төв" байгуулах асуудлыг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг тус тус… 18 цагийн өмнө
Өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагааны сургал… 18 цагийн өмнө
"Цахим гааль өдөрлөг" зохион байгуулна 18 цагийн өмнө
Иргэд эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна 18 цагийн өмнө
Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрд төлөвлөлт хийн ажиллаж байна 19 цагийн өмнө
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цагийн өмнө
ШУУД: Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа болж байна 21 цагийн өмнө
Орхон аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи худалдахг… 21 цагийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэл… 21 цагийн өмнө