Г.Батсуурь: Говьсүмбэр аймагт тавтай морилно уу


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын дөрөв дэх салбар буюу Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Говьсүмбэр аймаг ямар онцлох ажлууд хийж байгаа болон цаг үеийн бусад асуудлаар тус аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай ярилцлаа.

-Сайн байна уу та. Сайхан хаваржиж байна уу. Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, та бүгдийн санаачлан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?

-Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарч, мал сүрэг таван төрлөөр өсөж, өвлийг өнтэй давж, хүн зон амар амгалан сайхан хаваржиж байна аа.

Аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилтуудыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, хүний хөгжлийг хангах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилласны үр дүнд ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Дээрх зорилго, зорилтыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж, хүн амаа 10-аас дээш хувиар тогтмол өсгөх, бизнесийн орчин сайжруулж, эдийн засгийн хүчин чадал, суурь дэд бүтцийг сайжруулах замаар бие даан хөгжих зорилтыг тавиад байна.

Манай аймаг дөрвөн аймгийн есөн сумын иргэдэд боловсрол, эрүүл мэндийн болон бусад чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлдгээрээ онцлогтой. 

Иймээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын чанарт анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, байгууламжийг шинээр ашиглалтад оруулж, техник, тоног төхөөрөмжөөр шат дараатай хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, чанар, хүртээмжээрээ улсын хэмжээнд дээгүүр үнэлэгдэж байна. Мөн 2022 онд 100 ортой нэгдсэн эмнэлгийг шинээр ашиглалтад оруулснаар бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.

-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хот, хөдөөгийн ялгааг арилгах, хөдөөгийн хөгжлийг хангах зорилтыг тавиад байна. Танай аймаг Хот-хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Манай аймаг Улаанбаатар хотоос 240 км зайд оршдог, олон улсын төмөр зам, авто зам, агаарын зам, шилэн кабель дайран өнгөрдөг, газар зүйн байршил геополитикийн хувьд ач холбогдол бүхий, дэд бүтэц, харилцаа холбоо сайн хөгжсөн давуу талтай.  Монгол орны говийн болон зүүн өмнөд бүсийн аймгуудаас уул уурхайн бүтээгдэхүүнийг манай аймгаар дамжуулан экспортолж, гадаад зах зээлд нийлүүлж улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Хэрвээ хууль, тогтоомжийн хүрээнд тодорхой өөрчлөлтийг оруулж, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааны тодорхой хувь хэмжээг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх боломж, нөхцөлийг Улсын их хурал, Засгийн газраас бүрдүүлж өгвөл манай аймаг эдийн засгийн хувьд бие даан, санхүүжүүлэх бүрэн боломжтой болох юм.

Мөн Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, цахилгаан дамжуулах сүлжээний салбарууд байрлаж, дөрвөн аймгийн 11 сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж, Говьсүмбэр аймагт байрлах газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудаар дамжуулан уул уурхайн статегийн ордууд, зүүн болон өмнөд бүсийг бензин, шатахуунаар хангаж ирсэн нь Монгол Улсын эдийн засаг, бүтээн байгуулалтад чухал үүргийг гүйцэтгэхээс гадна манай аймгийн хувьд цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр логистикийн төв болон хөгжих нөхцөлийг бүрдүүлж ирсэн.

Аймаг, сумдын төвийн хөгжлийн хангах, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, инженерийн хангамжийг сайжруулж, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн усан хангамжид холбон, нийтийн орон сууцнуудыг хэрэглээний халуун усаар тогтмол хангах зэргээр дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд цаашид иргэдийн амьдрах орчныг сайжруулж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, аймгийн төвийн дулааны станц, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар хүн амьдрахад хамгийн тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Тав тухтай, цэвэр цэмцгэр орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэд бүтцийн хангамжаас гадна орчны тохижилт, гэрэлтүүлэг, авто болон явган зам, талбайн тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийг сайжруулах нь чухал юм.

Манай аймаг 2022 онд нэг хүнд ногдох төвийн ногоон байгууламжийн хэмжээгээрээ улсын хэмжээнд тэргүүлж байна. Цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ажлын байрыг бий болгох, мод үржүүлгийн газруудыг өргөтгөх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжид газрын болон бусад дэмжлэгийг үзүүлэх, усжуулах, иргэдийн оролцоог хангахад анхаарна. Хог хаягдлын менежментийг сайжруулж, ангилан ялгаж, дахин боловсруулах, хог хаягдлыг шатаах үйлдвэрийг байгуулах, хот тохижилтыг  жишиг стандартад нийцүүлж, хотжилтыг эрчимжүүлнэ.

Мөн  хот төлөвлөлтийг сайжруулах, аймаг, сумдын төвийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, аймгийн төвд хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлж, шинэ төлөвлөлтийн хүрээнд Сүмбэр суманд 2000, Баянтал суманд 480, Шивээговь суманд 120 айлын орон сууц, 234 айлын хаус хорооллыг барихаар, 153 га газрыг иргэн, аж ахуйн нэгжид олгохоор төлөвлөсөн.

-Шилжин ирэх иргэдийг ажлын байраар хангах талаар ямар бодлогыг хэрэгжүүлж байна вэ. Ажлын байрны хүрэлцээ хангамж орон нутагт хэр вэ. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулна уу?

-Манай аймгийн хэмжээнд 698 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж, 5508 иргэнийг ажлын байраар хангаж байгаа боловч 510 ажлын байр сул байна. Орон нутгийн хэмжээнд нарийн мэргэжлийн ажилтан, хүний нөөцийн хангалт дутмаг байдаг. Иймээс орон нутагт шаардлагатай мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах, орон сууцны болон бусад талын дэмжлэгийг үзүүлнэ. Шилжин ирж байгаа иргэдэд мэргэжил олгох чиглэлд анхаарч уул уурхайн жишиг Политехникийн коллежид 13 чиглэлээр мэргэжил эзэмшүүлж, ажлын байраар хангана. Манай аймагт уул уурхайн жишиг Политехникийн коллежийг 2008 онд байгуулан, гадаад, дотоодын 14.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, уул уурхайн орчин үеийн сургалтын техник, төхөөрөмжөөр бүрэн хангасан. Сүүлийн таван жилийн хугацаанд 3017 оюутан элсүүлж, 1172 мэргэжилтэй ажилчдыг төгсгөн Шивээ-Овоо, Таван толгой, Оюу толгой, МАК болон бусад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажилд оруулж байна.

Үүнээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хоршоо хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагаа явуулах, салбараа байгуулах томоохон аж ахуйн нэгжүүдийг дэд бүтэц, газар, татварын бодлогоор дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Бизнесийн орчинг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжсэнээр аймаг, орон нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, зөвхөн Говьсүмбэр аймагт өсгөн үржүүлдэг Сүмбэр үүлдрийн каракуль хонины тоо толгойг өсгөн,  арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин, импортыг орлох брэнд бүтээгдэхүүн бий болгоно.

 Мөн хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн каластерийг бий болгож, инновац, шинэ технологийг нэвтрүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилтыг тавин, Шивээгийн булаг (Хаялага нуур),  цэвэрлэх байгууламжийг түшиглэн саарал усны технологийг нэвтрүүлснээр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, нарлаг болон өвлийн хүлэмж байгуулах, иргэдийг хүлэмж, үрээр хангаснаар өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орон нутгийн хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахаас гадна зэргэлдээх аймгуудыг нарийн ногоогоор хангах бодлогыг хэрэгжүүлж байна.

-Говьсүмбэр аймаг газар зүйн болон дэд бүтцийн байршлын давуу талдаа тулгуурлан хөгжих бодлогоо тодорхойлсон байна. Энэхүү бодлоготой холбоотой сум, багийн хөгжлийг хэрхэн хангах вэ?

-Сум, багийн хөгжлийг хангах, иргэд төрийн үйлчилгээг анхан шатны нэгжээс хурдан шуурхай, чанартай авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллаж ирсэн. Манай аймгийн сумд газар зүйн байршлын хувьд төмөр зам, авто зам дагуу байршилтай. Өндөр хурдны шилэн кабельд холбогдсон, инженерийн хангамжтай нийтийн эзэмшлийн орон сууцаар хангагдсан, дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэнээрээ онцлогтой бөгөөд аймгийн хэмжээнд нийт өрхийн 48.9 хувь нь инженерийн хангамжтай орон сууцанд амьдарч байгаагаас харж болно. Цаашид Сүмбэр сумыг Улаанбаатар төмөр замын Чойр өртөө, уул уурхайн бүтээгдэхүүн ачиж буулгах талбай, хүн амын нягтаршилд тулгуурлан худалдаа, үйлчилгээ, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистикийн төв, Шивээговь сумыг Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайд тулгуурлан уул уурхай, эрчим хүч, боловсруулах үйлдвэрийн төв, Баянтал сумыг төмөр зам, тусгай зориулалтын аэродром, газар зүйн байршилд тулгуурлан тээвэр логистик, хүнд үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх зорилт тавьсан.

Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, нар, салхин паркуудыг байгуулах, инновацыг дэмжих төвүүдийг байгуулан шинэ технологийг нутагшуулах, мэдээлэл харилцааны технологийн төвүүдийг байгуулж, мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдыг бэлтгэх, Баянтал суманд байрлах батлан хамгаалахын баазад тулгуурлан батлан хамгаалах чиглэлээр их, дээд сургуулиудтай хамтран ажиллах боломжтой гэж хардаг.

-Орон нутагт шилжин суурьших иргэдийг уриалж юу гэж хэлэх вэ?

-Нэн тэргүүнд иргэд, залуучууддаа хандан хэлэхэд хот, хөдөөд ижил боломж бий. Говьсүмбэр аймгийн хувьд сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадварын судалгаагаар улсад тогтмол тэргүүлж, тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Өрсөлдөх чадварын судалгаанаас харахад дэд бүтэц, бизнесийн орчин, эдийн засгийн бүтээмж, боловсрол, эрүүл мэнд, төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж, байгаль орчны үзүүлэлтээрээ тэргүүлэх эгнээнд байна.

2024 онд Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой болно. Хэдийгээр бид 30 жилийн түүхтэй залуу аймаг боловч хөгжил дэвшил, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан, тогтвортой хөгжиж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн ам 11 мянгаас 18 мянга болж 40 хувиар, мал сүрэг 97.8 мянгаас 462 мянган толгой болж 4.7 дахин өссөн бол эдийн засаг, бизнесийн салбарууд хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүн 4.1 тэрбум төгрөгөөс 139.2 тэрбум төгрөг болж өссөн байна.

Бидэнд 30 жилийн түүхэн амжилтаа бататгаж, ирэх 30 жилийн хугацаанд аймгийн хүн амыг 2-3 дахин өсгөж, эдийн засгийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж, дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, эдийн засгийн томоохон төв болон хөгжих зорилтыг тавиад байна.

Иймд энэхүү түүхийг хамтдаа бүтээхийн төлөө манай аймагт хүрэлцэн ирж ажиллаж, амьдрахыг нийт иргэддээ уриалж байна.

Т.Намжил

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22