​ Хюго, Рембо, Бодлерын хэлээр хүн төрөлхтөнтэй ярилцана



Монголын утга зохиол сонир­хогчдодоо нэгэн яруу найрагчийг танилцуулах болсондоо баяртай байна. Түүнийг Мохамэд Махиүт /Mohamed Mahiout/ гэдэг. Тэрбээр 1984 онд Алжирт төрсөн. Франц хэлээр бичдэг яруу найргийн хүчирхэг дуу хоолойны нэг гэж түүнийг үеийнхэн нь тодорхойлдог гэхээр ямархуу чансааны уран бүтээлч гэдэг нь харагдах биз ээ.

Түүний шүлгүүд Франц, Алжир, Канад болон дэлхийн бусад орны сонин, сэтгүүл, антологиудад хэвлэгдэж бай­жээ. Яруу найргийг аялуулж, дэлхий даяар шуугиулахыг эрмэлздэг Мохамэд Махиүт орчуулагч. Канад дахь америк яруу найраг, ялангуяа Инну Рита Местокошогийн /Innue Rita Mestokosho/ зохиол дээр ажилладаг.

Мохамэд Махиүт "Бусад сүйрэл" нэртэй түүврээ хэвлүүлээд удаагүй бөгөөд бид Монголынхоо уншигчдад эшлэлээс нь сонгон хүргэж байна. Мохамэд Ма­хиүтийн шүлгийг Парис хотноо ажиллаж амьдардаг Одгэрэлийн Номин орчуулан Монголын уншигчдын хүртээл болгож байна.

 

Хонхон арапедүүд

Шөнө гүйнэ,

чулуун дундуур төрсөн гол руугаа

Сүүлчийн дун гайхшируулан,

яаран хөрсийг хутгаж бие    рүүгээ гэрлийн цацраг түгээнэ…

 

Бурханлаг үгс

 

Элсэн цаг дуусах дөхөхөд өгөөмөр

     сэтгэл тэлж, үлдээх дурсамжаа сайжруулна.

Цасан шуурга архирахыг та сонсож байна уу,

 

Усан завины цэнхэр далбааны аясаар

Гаднах давхаргаасаа салсан ой мод

                                        далавч болон хувиран,

 

Инээмсэглэлтэйгээр нүүдлээ хийж буй

                                                        шувууд адил

Аз жаргалтайгаар нисэн одно!

 

Асар их амлалт

 

Зэсэн кабелийн хортой галыг хайчлах болно

Гарын атганд, хотын гомдол оршино.

Гэхдээ, ямар тулааны төлөө?

Гэнэт хот харанхуйд автах үед,

дэлхий зэрлэг газар мэт болж хувирна,

шигүү ойн модод адил

 

Хамгийн сүүлчийн гал унтрах цагт,

хууртагдал болон зовлон ирэх цагт,

өлсгөлөн аянга мэт тархах цагт,

чимээгүй байдал оршин тогтнож,

бухимдлын чимээ мандана.

 

Яруу найрагчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдож болох юм.

 

* Autres dйbвcles, йd. Aden, Paris, 2022. ISBN-EAN 9782848400013

* * Dans la revue Bacchanales, France.

* ** Dans la revue Mot Dit, Canada.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
1
care
0
haha
1
liked
11
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
179.182.26.45
2023/03/27
1
0
Que beleza! Em breve, em português brasileiro, alguns poemas de Mohammed Mahiout serão publicados na Www.revistacadernosd osertao.wordpreess.c om félicitations !
Хариулах
41.220.153.128
2023/03/25
1
0
Great to see such talented writers goes global!
Хариулах
105.235.128.81
2023/03/25
3
0
Great poet, "autres débâcles" is a masterpiece that should be known and read all over the world !
Хариулах
105.99.32.32
2023/03/25
1
0
Lu et relu, je vous remercie cher Mohamed Mahiout pour cet ouvrage qui ne peut être que magnifique, il a réussi à me faire voyager dans le temps et réveiller ma nostalgie.
Хариулах
37.166.47.46
2023/03/25
1
0
Shineleg sodon bna . Bayr hurgie
Хариулах
64.119.18.5
2023/03/25
1
0
Je pense c’est la première fois que des poèmes français sont traduits en Mongol je le trouve troue superbe Félicitations
Хариулах
202.126.90.150
2023/03/25
1
0
Хамгийн дотнын хайртай найзынхаа охин Номиндоо амжилт хүсье
Хариулах
70.77.136.230
2023/03/25
1
0
Номин дүүдээ баяр хүргэе! Цаашдын ажил үйлст нь улам их амжилт хүсье!
Хариулах
37.170.58.236
2023/03/25
1
0
Un écrivain très intéressant, porté vers des idées de nos jours
Хариулах
66.181.160.127
2023/03/25
1
0
Үнэн сонин шаал өөр болсон.Намын тодотголтой нээх гуниг сонин байман чинь их өөрчлөгдсөөн сүүлийн 1 жил.Франц яруу найрагчын шүлгийг тавьсанинь гайхалтай байлаа.Монгол дахь өдөр тутмын сонингуудаас 1 алхамын өмнө явж чадаж байна.Танай хамт олонд амжил хүсье
Хариулах
Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 8 цагийн өмнө
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 8 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… Өчигдөр
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… Өчигдөр
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … Өчигдөр
Эх орон -Эх дуудаж байна Өчигдөр
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье Өчигдөр
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ Өчигдөр
Төгрөгийн тухай зарим тоо Өчигдөр