МАН: Намын удирдлагууд 21 аймагт ажиллаж, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг сонсож байна


Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа Намын хөтөлбөр буюу эрхэмлэх зүйлээ шинэчлэн баталсан. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу Монгол Ардын нам нь Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо тодорхой зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан билээ. Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдлэн эрхэмлэх ажил намын бүх шатны байгууллагын гишүүд, дэмжигчдээс хамааралтай. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх ээлжит уулзалтыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг намын анхан, дунд шатны байгууллага болон дэргэдэх ТББ-уудын удирдлага, гишүүд, дэмжигчдэд хүргэж, санал бодлыг нь сонсох. Уулзалтаас гарсан санал, санаачлагыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм.

Удирдах зөвлөлийн Ажлын албанаас нийтдээ 8 баг энэ сарын 20-ноос 26-ны өдрийг дуустал 21 аймагт ажиллана.

Тодруулбал МАН-ын  Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан 1-р баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан 2-р баг Хархорин сум, Архангай аймаг, Тосонцэнгэл сум, Завхан аймагт, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар ахлуулсан 3-р баг Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд суманд, , Нарийн бичгийн дарга Б.Тулгаар ахлуулсан 4-р баг Бор-өндөр сум, Хэний, Дорнод, Сүхбаатар аймгуудад, Нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаар ахлуулсан 5-р баг Дархан, Сэлэнгэ, Мандал сум, Төв аймагт, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалаар ахлуулсан 6-р баг Дундговь, Өмнөговь, Цогтцэций суманд, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагваар ахлуулсан 7-р баг Орхон, Булган, Хөвсгөл аймагт, Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүүгээр ахлуулсан 8-р баг Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад тус тус ажиллах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 14 минутын өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 43 минутын өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 56 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 18 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 22 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр