Ж.Таныг "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилов


Засгийн газар Жамбалдоржийн Таныг "Оюутолгой" ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ. 

"Оюутолгой"-н Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажлаасаа чөлөөлөгдсөн юм. 

Ж.Тана 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан. 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.

2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч

2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч

2013-2015 онд "Оюутолгой" компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байжээ. 

Түүнчлэн Ж.Тана нь 2011 оноос "Монголын залуу оюутан хөтөлбөр" буюу Mongolian Young Scholars Program- ийг анх санаачлан үүсгэн байгуулж жил бүр Монголын 30 шилдэг ахлах ангийн сурагчдыг шалгаруулан гадаадын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн шалгарч элсэн орох талаар үнэ төлбөргүй сургалтад хамруулан сургадаг бөгөөд үүний үр дүнд эдгээр сурагчдаас Харвард, Станфорд гэх мэтийн дэлхийн олон шилдэг сургуулиудад нилээд олон Монгол залуус элсэн суралцаж байна. Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг АНУ болон гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээх, Монгол залуусаа хэрхэн дэлхийн хэмжээний өндөр боловсролыг эзэмшүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөр нь өдгөө Зориг сантай хамтран амжилттай хэрэгжиж байна. Мөн тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы " Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн Улаанбаатар болон Оксфорд дахь гишүүн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 17 цагийн өмнө
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 17 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… Өчигдөр
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… Өчигдөр
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … Өчигдөр
Эх орон -Эх дуудаж байна Өчигдөр
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье Өчигдөр
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ Өчигдөр
Төгрөгийн тухай зарим тоо Өчигдөр