Өвөрхангай аймгийн Хархорин сумын өчигдөр 16:00 цагийн үед салхи 18-20 м/с хүрч салхилжээ. Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас барилгын төмөр дээвэр хууларчээ.
Онцгой байдлын албан хаагчдыг очиход 15х20 метрийн хэмжээтэй барилгын төмөр дээвэр хууларч “Кроун-180” загварын суудлын автомашин, УАЗ-31512 загварын суудлын автомашин дээр унасан байжээ. Онцгой байдлын албан хаагчид автомашиныг дээврийн төмөр дороос татаж гаргасан.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна