Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхлэн дөрвөн өдрийн турш хаалттай хэлэлцлээ.
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгасан.
Шүүх хурал өнөөдөр үргэлжилж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, Б.Отгонбаатарт 8 жилийн хорин ял оноолоо. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар гэмт бүлгийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянга 390 төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ноогдох хөрөнгө орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Э.Сонор
Сэтгэгдэл (1)