Г.Наранчулуун: Зуншлага тааруу аймгуудад гангийн эрсдэлийн үнэлгээ хийнэ


ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд танай яамнаас ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 279 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын ”Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” гуравдугаар албан даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Засгийн газрын тогтоол, албан даалгаврын хэрэгжилтийг хангах талаар Шадар сайд болон ХХААХҮЯ-ны зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтэнүүдтэй  хоёр удаагийн цахим хурал хийж үүрэг, чиглэл өглөө.

Хадлан тэжээл бэлтгэх техни­кийн бэлэн байдлын судалгааг 21 аймгаар гаргаж байна. Тухайлбал, дугуйт трактор 4110 үүнээс 3229 нь бага оврын трактор байна мөн ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 35995, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911 зэрэг тоног төхөөрөмж бэлэн байна.

-Аймгуудад зуншлага хэр байсан бол?

-Энэ зун бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 60 гаруй хувьд сайн, 30 шахам хувьд дунд, 10 орчим хувьд тааруу байлаа. Тухайлбал, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн зарим сумдад зуншлага тааруу боллоо. Зуншлага тааруу байсан аймгуудад Улсын онцгой комиссоос гангийн эрсдэлийн үнэлгээг орон нутагт зохион байгуулах үүрэг даалгавар өгөгдсөний дагуу аймгуудын онцгой байдлын байгууллага бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

-Байгалийн гэнэтийн үзэг­дэл, хэт халалт, үер ус малын бэл­чээр, хадлан тэжээл бэлт­гэхэд сөргөөр нөлөөлөв үү?

-Хадлангийн гарцын судалгаа наймдугаар сарын 20-25 ны хооронд хийгддэг. Хадлан бэлтгэл дөнгөж эхэлж байна. Хадлангийн техникийн шинэчлэлийн хүрээнд  “Шинэ хөдөө”  төслөөр аймгуудад үе шаттайгаар техникийн дэжмлэг үзүүлж байгаа. Төв аймагт өндөр хүчин чадлын тракторын таван иж бүрдлийг хүлээлгэн өгөөд байна.

-Энэ зун мал сүрэг тарга тэвээрэг хэр авсан бол?

-Ер нь зуншлага сайтай айм­гуудын малын тарга хүч сайн байна. Малын тарга хүч намрын саруудад илүү чамбайрдаг тул бүрэн авах хараахан болоогүй байна.

-Өвөлжилт хүндрэх аймгууд шаардлагатай өвс, ногоон тэ­жээлийн хэмжээгээ ирүүлсэн үү?

-Өвс, тэжээлийг малчдын түвшинд, аймаг, сумын түвшинд, улсын түвшинд нөөцлөн бэлтгэдэг.  Аймаг, сумын түвшинд бэлтгэх нөөцийг Засгийн газрын 279 дүгээр тогтоолоор үүрэгжүүлсэн бөгөөд энэ жил 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгөгдсөн. Харин малчдын түвшинд 1.2 саяас доошгүй тн хадлан бэлтгэгдэнэ. Тэжээлийн хувьд ургацын урьдчилсан баланс тооцохоор мэргэжилтнүүд ажиллаж байна.

-Өнгөрсөн жил улсын нөөцөөс малчдад өвс, тэжээл үнэгүй олгосон. Энэ жил үргэлжлүүлэн олгох уу?

-Улсын нөөц цагийн байдлаас шалтгаалдаг тул өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед хэрхэн олгох шийдвэрийг Улсын онцгой комисс үнэлгээний дүгнэлтийг үндэслэн гаргадаг. 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг УОК, Засгийн газрын хуралдаануудад зургаан удаа дараа танилцуулан Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 461, 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 133, өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрийн 208 дугаар тогтоолуудаар улсын нөөцийн 2.2 мянган тн өвс, 8.6 мянган тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан туулах чадвар сайтай автомашин, гэр, хүнс, шатахууны дэмжлэг үзүүлэхэд нийт 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж 21 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн 14785 өрхөд бэлэн мөнгө, өвс, тэжээл, хүнс, хүүхэд, эмэгтэйчүүдийн багц зэрэг 8.0 тэрбум төгрөгийн эд зүйлсийн дэмжлэг үзүүлсэн.

-Энэ өвөл хэчнээн тооны мал отроор өвөлжих вэ?

-Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаа гарсны дараа сум, орон нутаг малчдаас санал авч бусад аймаг, сумтай гэрээ хэлцэл хийх, Аймаг дундын отрын бүсийн захиргаа орон тооны бус зөвлөлийн хурлаар шийдвэр гаргах зэргээр аравдугаар сарын 20-25 гэхэд л эцсийн тоо гарна.

-Отрын нөөц бүс нутаг нэмж байгуулах уу?

-Одоогоор аймаг дундын отрын есөн бүсэд 782.0 мянга га талбай, сум дундын отрын бүсэд 3.3 сая га талбайг хамгаалан нөөцөд байна. Цаашдаа нийт бэлчээрийн 10 хүртэл хувийг отрын нөөц нутаг байлгах зорилтыг тавьж байгаа.

-Энэ онд хэчнээн тонн махыг эдийн засгийн эргэлтэд оруулах бол?

-Аймаг, орон нутгаас авсан мэ­дээл­лээр энэ оны мах бэлтгэлээр хүнсэнд хэрэгцээлэх 5.1 сая толгой мал, зах зээлд нийлүүлэх 12.1 сая толгой мал нийт 17.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоо, судалгаа гаргасан байна.

-Махны экспорт өмнөхөөс нэмэгдэх үү?

-Өнгөрсөн жил 20.0 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулан 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 48.0 мянган тн мах экспортолсон байна. Мөн үүний зэрэгцээ 2022 оны аравдугаар сарын 15-наас 2023 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэлх хугацаанд 53043 толгой хонь, ямаа амьдаар экспортлогдож экспортын орлогыг махнаас 180.3 сая ам.доллар, малаас 5.0 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Энэ жилийн махны экспортын тоо, хэмжээг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 48 минутын өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 6 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 7 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12