Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна


Онцгой байдлын ерөнхий газраас БНСУ-ын  Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (Койка)-тай хамтран  “Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгч, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг  энэ сарын 28-наас ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Алба хаагчдтай харилцан туршлага солилцох, Солонгос улсын гамшгаас хамгаалах тогтолцоог ойлгох, онол практик хосолсон сургалтаар мэдээ, мэдээлэл олгох, гал сөнөөгч, аврагчдын гал түймэртэй тэмцэх болон аврах ур чадварыг бэхжүүлэх зорилготой тус сургалтад Онцгой байдлын байгууллагын 80 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчдийн албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зорилгоор КОЙКА байгууллагаас сургалт, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Алба хаагчдыг сургаж чадавхжуулах ажил нь гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах ажлын салшгүй нэг хэсэг билээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөө Монгол Улсыг тойрсонгүй. Байгалийн болон техникийн холбогдолтой ослын тоо, давтамж, дагуулах хохирол нэмэгдэж байгаа нь Онцгой байдлын байгууллагын хүч хэрэгслийн чадавхыг байнга өсөн нэмэгдүүлэх, алба хаагчдыг тасралтгүй сургаж бэлтгэхийг шаардсаар байна” гэлээ.

Энэхүү сургалт нь  “Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгч, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд 2021, 2022 онуудад ковид-19 цар тахлын улмаас цахимаар болж байсан бол  өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д зохион байгуулагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 4 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 10 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 11 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12