М.Төрбат: Монголчуудын нэг том онцлогийг Пап дэлхийд харууллаа


Пап Францис Монгол Улсыг хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болохыг дэлхий нийтэд зарлан тунхагласан. Энэ талаар эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.

 -Пап Францис “Монгол Улс шашин, соёлд хүндэтгэлтэй ханддаг” гэж дүгнэлээ. Та энэ талаар үзэл бодлоо илэрхийлнэ үү?

-Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөг эрхэмлэгч түүхэн уламжлалтай. Монголчуудын нэг том онцлог, үнэт зүйлийг Пап ийнхүү дурдсанаас гадна дэлхий дахинд үлгэрлэж явахыг хүссэн болов уу. Түүнчлэн Папын үг бидэнд хүний эрх, тэр дундаа шашин шүтэх эрх, эрх чөлөөний тал дээр улам анхаарах, бусдад манлайлах их үүрэг даалгаврыг дэлхийн нийтийн өмнө өглөө гэж ойлгож байна.

-Өнөөдөр Монгол Улс дахь хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөний байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийд батлан харууллаа. Шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь онц бөгөөд дайны байдал зарласан үед ч хязгаарлаж үл болох хүний суурь эрх чөлөө болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.2 дахь заалтад тусгасан. Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах зарчмыг олон улсад баримталдаг. Тодруулбал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах нөхцөлийг зөвхөн хуулиар тогтоосон байх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах бодитой шаардлага үүссэн байх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан байдал, хязгаарлал­тын хүрээ нь хууль ёсны зорилгод нийцсэн байх гэсэн тодорхой гурван шаардлагыг хангах ёстой. 

Өнөөдөр манай улсад хэн нэг албан тушаалтан, байгууллага дээрх зарчмуудыг үл тоон өөрсдийн мэдлэг, боловсролын түвшин, хандлага, үзэмжээр хүний шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарлахыг оролддог, хохироодог байдал гарч байна. Энэ байдал манайд хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа буддын, исламын, христийн гээд бүх л сүм хийдүүдэд тохиолддог байх. Энэ нь хэдийгээр манай улсад хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ч хэрэгжилтэд нь алдаа оноо байна гэсэн дүгнэлтэд хүргэдэг. 

Иймд бид түүхэн уламж­лалаа хүндэтгэн хадгалж, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг сайжруулах, иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг дэс дараатай шийдэх нь зүйтэй болов уу.


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 9 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 15 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 16 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12