Онцгой албаны шилдэг ахлагч нар чуулж байна


Онцгой байдлын байгууллагын гол цөм нь ахлагч нар байдаг. Тэд бол эрс тэс цаг ууртай Монгол орны нөхцөлд гал ус, гамшиг ослыг сөрөн ард иргэд, улс эх орноо  хамгаалан тэргүүн эгнээнд бат зогсогч баатрууд юм. Эдгээд баатруудаа урамшуулах, албандаа урам зоригтой ажиллах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Залуу ахлагч нарын цугларалт -2023” Улаанбаатар хотноо болж байна.

Мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээрээ манлайлж, үр бүтээлтэй ажиллаж хамт олноосоо шалгарсан шилдэг ахлагч нар энэ удаа  гадаад хэл, цэргийн дүрмийн мэдлэг, буудлага, багаар ажиллах, бие бялдрын бэлтгэлжилтийн цогцолбор тэмцээн гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

Гадаад хэл, цэргийн дүрмийн мэдлэг, буудлагын шалгаруулалт өмнөх өдрүүдэд болж дууссан бол өнөөдөр бие бялдаржилтын цогцолбор тэмцээн Налайх дүүргийн спорт цогцолборт үргэлжилж байна.

Тэмцээний нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болон Налайх дүүргийн удирдлагууд оролцов. Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн “Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдын 70 орчим хувийг ахлагч нар эзэлдэг. Гамшигт үзэгдэл, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, авран хамгаалах, сэргээх босох ажиллагаанд ачааны хүндийг үүрч, амь нас гэр бүлээ умартан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг та бүхнээр эх орон ард түмэн чинь үргэлж бахархдаг шүү. Онцгой байдлын байгууллага алба хаагчдаа сургаж дадлагажуулах төрөл бүрийн ажлуудыг шат дараатай хийж байгаа. Та бүхэн ч  суралцах боломжоо бүрэн ашиглаж, байнга хөгжиж дэвжиж яваарай” гэж хэлэв. Түүнчлэн  та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэх хүсэлтэй залуус байвал манай албаны үүд хаалга нээлттэй гэдгийг үеийн залуустаа дамжуулж, үлгэрлээрэй хэмээн тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Залуу ахлагч нарын цугларалт”-д  Улаанбаатар хүрээний газар, хэлтэс, анги байгууллага болон 21 аймгийн Онцгой байдлын газраас шалгарсан 18-35 насны тав, таван ахлагч оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 7 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 12 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 14 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12