С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр нийслэлдээ тэргүүлж байна


Багануур дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны дэд дарга С.Даваасүрэнтэй  ярилцлаа.

-2020 оны сонгуулиар орон нутагт МАН олонх болж, дүүргийн хөгжлийн бодлогоо үргэлжлүүлэх боломжтой болсон. Таны хувьд Засаг даргаар томилогдсон цагаас ямар бодлогыг хэрэгжүүлж ирэв?
-2020 оны УИХ, нийслэл, дүүргийн сонгуульд иргэдийн итгэлийг хүлээн, Засаг даргаар дахин сонгогдож, томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хэд хэдэн томоохон хуулийн шинэчлэлт өөрчлөлтүүд болсноор  шинэ эрх зүйн орчинд ажиллаж байна.  Ингэхдээ эдийн засаг, төсөв санхүүг нэмэгдүүлэх,  40-өөд жилийн насжилттай инженерийн шугам, сүлжээг өргөтгөн шинэчлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр, аж үйлдвэрлэлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах, нийтийн орон сууцны хотхон шинээр барьж байгуулах гээд томоохон зорилтуудыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний хажуугаар дэлхий нийтийг хамарсан халдварт өвчлөл, дэлхийн эдийн засгийн хямрал, зуд, үер усны гамшигт үзэгдэл, малын халдварт өвчин гээд олон сөрөг асуудал бий болсныг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу.  Гэсэн хэдий ч  дүүргийн зүгээс  дээрх асуудлуудыг хохирол багатай даван туулахад гол анхаарлаа хандуулж ирлээ.

 
-Дүүрэгт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө  ажил хэрэг  болгон ажиллаж  байгаа  намын хороог тэргүүлж  байгаагийн  хувьд та өнөөдрийн байдлаар  хийж, хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн дүгнэх вэ?
-Хийсэн болон хийж байгаа бүх ажлаа ярихад цаг хугацаа их орох учраас товчилъё.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр баталж хот өөрийн гэсэн бие даасан хуультай болсон нь дүүрэг бие даан тодорхой асуудлаа шийдвэрлэх, төсөв эдийн засагт эерэг өөрчлөлтүүд бий болсон. Үүний үр дүнд өмнө нь багануурчууд нийслэлээс татаас авч амьдардаг байсан бол эсрэгээрээ бид өөрсдийн олсон орлогоороо амьдарч, нийслэлдээ татаас өгдөг болсон нь иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж бүрдсэн. Багануур байгуулагдсан цагаас хойш их засвар хийгдээгүй, ачааллаа дийлэхээ больсон, ус хангамжийн шугам сүлжээг бүрэн хэмжээгээр шинэчлэн засварлаж эхэлсэн. Гэр хороолол, орон сууцны хэрэглэгчдийн нам хүчдэлийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн, бүх ус түгээх байрыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлсэн. 15 жил ашигласан хогийн цэгийг дарж булж, шинэ хогийн цэгийг байгуулсан, үерийн усны барилга, байгууламжийг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг ихээхэн хэмжээгээр бууруулсан. Шинэ суурьшлын бүсэд цахилгаан шугам сүлжээг нэмэгдүүлсэн, нийтийн тээвэр болон цэвэр, бохир ус, хог тээвэр, гудамж, зам талбайн цэвэрлэгээ, шуурхай ажиллагааны гээд тусгай зориулалтын автомашинаар хангаж, парк шинэчлэлтийг хийсэн гээд томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна. Мөн бид дүүргийн хэмжээнд гэр хорооллын 3400 гаруй айл өрхийн бүх хэсгийг гэрэлтүүлэгтэй болгох ажлаа 70 хувьтай хийж, 2024 онд бүрэн дуусгахаар, орон сууцны 30 байрны гадна дулаалгын ажлыг хийж, бүх байрны бохирын шугамыг бүрэн шинэчлэхээс гадна хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, авто замын засвар, шинэчлэлтийг хийж, ногоон байгууламжаар улсдаа тэргүүлэх хэмжээнд хүргэн ажиллаж байна. Ковидын үед халдварт өвчний гаралтыг бууруулах, иргэдэд халдвараас сэргийлэх зан рефлексийг бий болгоход түлхүү анхаарч, аль болох худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж ажиллахыг зорьсон. Үр дүнд халдварын өндөр эрсдэлтэй бүс нутаг хэдий ч гаралтыг багасгаж, татварын бааз суурийг нэмэгдүүлж, зөвхөн дүүргийн орлогын төлөвлөгөөг жил бүр 1-4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж ажилласан. Бүрэн эрхийн хугацаанд  гурван байршилд 660 айлын тохилог тохижилт бүхий орон сууцны хотхоныг төлөвлөн хувийн хэвшлүүдтэй хамтран барьж байгуулж байна. Хил гаалийн хаалттай нөхцөл, бараа материалын үнийн хөөрөгдөл маш хүнд байсан. Одоо ч үнэ дорвитой буурахгүй байгаагаас барилгын компаниуд хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч эхний 66 айлд амьдрах боломжтой болсон. Гацаанд байсан орон сууцны төслүүд гацаанаас гарч ажил үргэлжилж эхэлсэн.


-Нийгмийн салбарын тул­гамд­сан асуудлыг шийдвэрлэх тухайд хэрхэн ажиллав. Дүүрэг бүрд тулгамддаг эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийн тухайд хэр ахиц гарсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд 50 ортой төрөх, нярайн эмнэл­гийг ашиглалтад орууллаа.  Эмнэлгийн орчны тохижилт, барилгын гадна дулаалгын ажлуудыг хийж, гүйцэтгэхээс гадна эмнэлгийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангаж байна. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, Улаанбаатар хот руу явах зарим үйлчилгээг дүүрэгтээ авах боломжтой болсон. Нийгмийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулж, иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, 0-18 насны хүүхдүүдэд чиглэсэн тусгай зорилтот хөтөлбөрийг дүүрэгтээ хэрэгжүүлж эхэлснээр эцэг, эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амны хөндийн өвчлөл, өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Цэцэрлэгийн орны тоог 100-гаар нэмэгдүүлж, ясли, 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээг нутагшуулж, дунд сургуулиудад цахимжсан “Эй Ар” технологийн кабинет, лаборатори, ширээ сандлыг шинэчлэх, сургууль, цэцэрлэгийн халаалт, сан­техникийн шугам сүлжээг шинэчлэх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. “Чанартай боловсрол-Чадварлаг багш” дүүргийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр массын сургалтын ахиц, чанарыг дээшлүүлж, багш нарыг багаар ажиллах нөхцөл, ахмад залуу багш нарын хамтын ажиллагааг дээшлүүлэхээс гадна цахим аппликейшнийг нэвтрүүлж, багш, эцэг эх, сурагчийн хамтын ажиллагааг дээшлүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дүүргийн дэлгэрэнгүй судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хэрэгжилтийг хангаж ажилласнаар ажилгүйдлийн түвшинг улс, нийслэлийн түвшнээс доогуур буюу ажилгүйдэл багатай дүүрэг болж ажиллаж байна. Хүний хөгжлийн ордон, Залуус төв, Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, насан туршийн суралцах боломжийг бүрдүүлэх, ахмад, хүүхдүүдэд чиглэсэн халамжийн бодлогоо эрх зүйн хүрээнд шийдвэрлэн ажиллаж байна. Иргэддээ ойр байх, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төсөв хөрөнгө, хууль эрх зүйн боломж, бололцоондоо тулгуурлан эрэмбэлж хийж байна. Миний  хувьд аливаа зүйлийг системчилж, инженерчлэлийн төлөвлөлтөөр хийж байж  үр дүнд хүрнэ гэж үздэг.  


-Таны хувьд  дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллахын зэрэгцээ Засаг даргын албыг хашиж байна.  Төрийн болон улс төрийн ажлын уялдаа холбоог хэрхэн ханган ажилладаг вэ?
-Миний хувьд 2007 оноос намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос одоог хүртэл намын дэд даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж ирлээ. Мэдээж намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, намын гишүүний ёс зүйг сахин ажиллах, намын үйл ажиллагаанд оролцох гээд бүх талаар байнга хамтран ажилладаг. Улс төрийн нам улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогч, түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг хэрэгжүүлэгч байх зарчмыг намын одоогийн удирдлагууд тавьж, өөрсдөө манлайлж, бусад улс төрийн намд  үлгэрлэж байгааг маш зөв зүйтэй асуудал гэж хардаг. Үүнийг ч орон нутгийн түвшинд иргэд, сонгогчдод ярьж, сурталчлах зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Үүний үр дүнд сонгогчдын боловсрол дээшилж, орон нутагт хий хоосон улстөржилт багасаж, хөгжилд маш их хувь нэмэр оруулна гэж хардаг.


0
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22