Б.Бат-Оргил: “Уран” мэргэжлийн хумс урлалын академийг шилдэг нь гэх тодорхойлолтыг төгсөгчид өгсөн


“Уран” мэргэжлийн хумс урлалын академийн дасгалжуулагч багш, олон улсын шүүгч  Б.Бат-Оргилтой ярилцлаа. Тэр бол салбартаа хүлээн зөвшөөрүүлсэн хумс засалч.  Сонирхолдоо  хөтлөгдөн хумс заслын урлагтай есөн жилийн өмнө холбогдсон ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, олон улсын хэмжээний тэмцээнийг шүүх эрхтэй мастер болжээ. Маникюрчид, нэйл артист гэж хэлж хэвшсэн хумс засалчдыг Монгол Улсад мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрчээ. Гоо сайхны салбартаа цойлон хөгжиж, урлагийн түвшинд хүрсэн учраас мэргэжлийн хэмжээнд тодорхойлохоос аргагүй. 

-Хумс заслын ажил, мэргэжлийн стандартад сургалтын хөтөл­бөрийг хэрхэн тусгасан бэ. Нийтлэг боловсролын сургалт явуулахын давуу талаас дурдана уу?
-“Уран” мэргэжлийн хумс урлалын академи хумс заслын ажил, мэргэжлийн стандартад тусгасны дагуу хөтөлбөрөө боловсруулсан. Анзаараад байхад хүмүүс хумс засалчийн ажил, мэргэжлийг тэр бүр мэддэггүй. Сайн зурж л байвал мундаг гэж  нийтээрээ ойлгодог. Гэтэл орчин үед эсрэгээрээ, манай салбар өндөр түвшинд хөгжиж байна. Монгол Улс ч хумс заслын ажил, мэргэжлийн стандарттай болсон. Хумс заслын үйлчилгээнд тулгардаг нийтлэг асуудлыг мэддэг, шийдэж чаддаг онол, дадлагын мэдлэгтэй хүнийг мэргэжилтэй ажилтан гэж тодорхойлсон. Мөн стандарт үйлчилгээнд суурилсан хөтөлбөрийг зарим сургалтын төв орхигдуулснаас төгсөгчид нь ямар нэгэн байдлаар хохироод байна.


-Хумс засалч мэргэжлээр мэргэшихдээ ямар ур чадварыг эзэмших ёстой вэ?
-Манай академийн сургалтын нэг өдөр онолын хичээлээр эхэлдэг. Хэдий суурь чадвартай ч онолын мэдлэггүй бол хумсны хэлбэр зөв засаагүйгээс  хугарсан, сэтэрсэн зэрэг асуудал тулгарсан үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч, үйлчилж чадахгүй. Анхан шатны сургалтын дараа төгсөгчид  “Би сурсан. Бүхнийг чадна” гэсэн бардам, итгэлтэйгээр ажлын байранд гардаг. Гэтэл мэргэжлээрээ ажиллахад сурсан мэдлэг нь хангалттай мэт санагдах ч  үйлчлүүлэгчийн хүсэлд хүрдэггүй. Хэчнээн сайхан засаад буддаг байлаа ч хумсны бүтэц, үндсэн шинж чанарыг ойлгоогүй бол чадваргүйтэй ижил. Маникюр хийлгэхээр зорьж ирсэн үйлчлүүлэгчид мэргэжилтэй ажилтны  ур чадварыг шаардана. Тиймээс салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхолтой, өөрийгөө боловсруулах зорилготой хүмүүс ур чадвар, түвшнээ ахиулах дараагийн шатны сургалтад хамрагддаг.  Харин хувийн болон  гэр бүлийнхээ эрүүл ахуй, хувийн соёлд анхаарах, маникюрын ерөнхий мэдлэгтэй болох хүсэлтэй бүсгүйчүүд гүнзгийрүүлэн сурдаггүй.


-Хэчнээн авьяастай байлаа ч нэг удаагийн сургалтаар хумс засалч болохгүй. Танайх шатлал ахисан сургалт зохион байгуулдаг уу?
-Анхан шатнаас ахисан, гүнзгий, хиймэл хумс, педикюр гэсэн  дөрвөн түвшний сургалттай. Зөвхөн ур чадвартай боловсон хүчин төгсгөөд хангалтгүй байдаг. Үйлчилгээ хоёр талдаа харилцан сэтгэл ханамжтай байх ёстой. Ур чадвартай, харилцаа, хандлага сайтай, онолын мэдлэгтэй хүнийг мэргэжилтэй боловсон хүчин гэж тодотгоод байгаа юм. Тийм л мэргэжилтэй ажилтан бэлтгэхийг бид зорьж байна. 

 
-Гадаадад энэ чиглэлээр ажиллаж суурь ухагдахуунтай болсон эсвэл бие дааж онлайнаар  сурсан хүмүүс байдаг. Тэд ур чадвараа тогтоолгоод түвшин ахиулахаар танай академид ханддаг уу?
-Бие дааж сурсан, “Youtube” багштай хүний сурсан техникийг зөв чиглүүлэх хичээл ордог. Манай монголчууд сийрэг толгойтой учраас хараад сурах нь бий. Тийм хүмүүс үндсэн техникгүй, сурснаараа буюу “хар аргаар” будах гээд байдаг гэмтэй.  Зөв техникээр сурвал  маникюр хэцүү ажил биш. 


-Та хэд дэх жилдээ багшилж байна вэ. Суралцагчдадаа онолын мэдлэгээс гадна амьдралын туршлагаасаа зааж сургадаг уу?
-“Уран” мэргэжлийн хумс урлалын академидаа таван жил багшилж,  3000 орчим хүнд хичээл заажээ. Манай акидеми давхардсан тоогоор 5000 гаруй боловсон хүчин бэлтгэсэн. Мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас ажилдаа хариуцлагатай ханддаг. Хичээлийн агуулгаас гадна гаргаж байсан алдаа, дутагдлаа давтуулахгүй байхыг зөвлөдөг.  Хэт номын “Тэгэх ёстой” гэсэн заавраас илүү амьдралын жижигхэн зөвлөгөө ажлын байранд гараад хэрэг болдог шүү дээ. Магадгүй нэг алдаагаа хоёр жил давтахыг үгүйсгэхгүй. Урьдчилж хэлж сануулснаараа тухайн хүн олон жилийг хий дэмий зарцуулахаас сэргийлнэ. Хүмүүс “Миний бэлтгэсэн хүн”, гарын шавь гэж хэн нэгнийг онцгойлдог. Багш шавь гэж дотночилж ярих эго надад  байхгүй. Зүгээр л сурснаа бусдад дамжуулж байгаа шүү дээ. 


-Танай академийн давуу тал юу вэ. Бас “Уран” мэргэжлийн хумс урлалын академи хамгийн шилдэг нь гэж тодотгох шалтгаан нь юу вэ?
-Хамгийн сайн нь гэсэн тодорхойлолтыг бид биш үйлчлүүлэгчид л өгсөн. Хүмүүс тэр рестораны хоол амттай гэж ярьдагтай адил төгсөгчид “Би их зүйл сурлаа” гэсэн урам, үйлчлүүлэгч “Би стандартын дагуу үйлчилгээ авлаа” гэсэн сэтгэл ханамжтай үлддэг учраас бусдад “Уран” хамгийн мундаг нь хэмээдэг болов уу. Ер нь ажил олгогчид, салонууд  “Уран” мэргэжлийн хумс урлалын академийн төгсөгчдийг ажилд авах сонирхолтой байдаг. Манай төгсөгчид мэдлэгтэй, чадвартай, зөв  харилцаа, хандлагатай учраас үнэлгээ сайтай.  Манайх  “Бид  мундаг шүү” гэж сурталчилгаа хийдэггүй. Сургалтын хөтөлбөртөө онолын дэлгэрэнгүй мэдлэг, харилцааны хичээл оруулснаараа бусад төвөөс ялгардаг.  


-Сонирхоод асуухад танай салбарын үйлчлүүлэгч, мэргэжилтнүүдийн гол цөм нь эмэгтэйчүүд. Таныг анх хараад гайхах, үйлчилгээ авахаас цааргалах тохиолдол гаргаж байсан уу?
-Анхны болон үйл явцын сэтгэгдэл тэнгэр газар шиг зөрүүтэй. Намайг хумс засалчаар ажиллаж эхлэхэд эрэгтэй хүнээр хумсаа засуулах, будуулахаас халгаадаг байсан. Зарим  үйлчлүүлэгч “Энэ залуугаар маникюр хийлгэхгүй, чадах уу” зэргээр илт цааргална.  Тухайн үед гоо сайхны салбарт эрэгтэйчүүд ховор ажилладаг байсан учраас тэр биз. Яах вэ, эрэгтэй үсчид байсан. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдийн үл ойшоох хандлага миний хүсэл эрмэлзлийг мохоох биш хурцалсан. Сурагчдын тухайд, анхны хичээлээ заахаар ангид ороход гайхаж “Хэн юм бол” гэсэн царайтай,  итгэлгүй харцаар хардаг. Хичээлийн явцад “Энэ хүн сураад мэдсэнээ бидэнд заадаг юм байна. Багшаасаа үүнийг л сурах хэрэгтэй” гээд анхны сэтгэгдлээсээ тэс өөрөөр ханддаг.  

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 7 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 13 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 14 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12