Баярчимэг: Миний зураг бүтээгдэхүүний чанарын баталгаа болдог


Улаанбаатар хотноо зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд алгаа дэлгэн мэндчилж, аагтай сүүтэй цайгаа танилцуулсан ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны “Тооройт бүсгүй” компанийн захирал Баярчимэгтэй ярилцлаа.  Тэрбээр уламжлалт арга барилаараа чанаж, өдөр тутамдаа уудаг 20 жилийн түүхтэй шингэн цайгаа 200 грамм усанд найруулж уух хувилбараар зах зээлд нийлүүлж буйгаараа онцлогтой.    

 -Цай бүтээсэн түүхээсээ хуваалцана уу? 

-Манай Эзнээ хошуу тооройн ойтой. Тэр бүс нутагт манайх мал аж ахуй эрхэлж амьдардаг. Нутаг усныхаа онцлогийг түшиглэн байгуулсан жуулчны баазад зочилсон хүмүүстээ монгол хоол, цайгаар үйлчилдэг байсан. Бидний бусдаас ялгарах онцлог, давуу талуудын нэг цай байсан юм. 

Нутаг хошуундаа цайгаараа танигдсан гэж болно. Зоогийн газарт ирсэн дотоод, гадаадын зочин гийчид “Танай цай ямар сайхан амттай юм бэ. Аваад явдаг бол зүгээр юм аа” гэх зэргээр сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлдэг байсан. Үүнээс анх санаа авч, 2017 оноос цайгаа нэг удаагийн буюу найруулж уудаг хувилбараар үйлдвэрлэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн хүсэлт, зах зээлийн шаардлагаар ийм сонголт хийсэн.   


-Одоогоор хэдэн төрлийн цай үйлдвэрлэж байна вэ. Ижил төрлийн цайнуудаас юугаараа онцлог вэ? 
-Гурван төрлийн сүүтэй цай бий. Нэг дэх нь, хуурсан амутай сүүтэй цай. Хоёр дахь нь, шар тостой, өрөмтэй цай. Гурав дахь нь, ингэний сүүтэй цай. Эдгээр цайндаа амт, үнэр оруулагч гэх мэт химийн ямар нэгэн орц найрлага хольдоггүй, цэвэр органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Мөн бид өдөр тутамдаа чанаж уудаг шингэн цайныхаа орц найрлагыг оруулж савласнаараа онцлог, давуу талтай. Би найруулдаг, нэг удаагийн олон төрлийн цай ууж үзсэн. Тэгэхэд чанасан цай шиг сайхан амт мэдэрч байгаагүй. Харин бидний үйлдвэрлэдэг цай бол гал дээр чанасан, аагтай сайхан цай шиг амттай. Энэ тухай хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань ч хэлдэг. Халуун, хүйтэн усанд хоёуланд нь найруулах боломжтой. Бусад төрлийн цай шиг гурилын хольцгүй тул хүйтэн усанд ч сайн задардаг. 

-Танай ингэний сүүтэй цай сонин, содон санагдлаа? 
-Энэ төрлийн цайгаа анх худалдаанд гаргахдаа тэмээчдэд амтлуулж, ингэний сүүтэй цай мөн эсэхийг шалгуулсан. Тэд “Үнэхээр сайхан цай байна. Ингэний сүүтэй цай ч яг л ийм байдаг даа” гэж хэлж байсан. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс “Ээжийн чанасан цай шиг ямар сайхан цай вэ” гэж уулга алддаг учир уух хэмжээний байлгахын төлөө хичээж ажилладаг. 

-Гурван төрлийн цайны орц найрлагаас онцолбол?  
-Цэвэр сүүний орцтой. Малынхаа сүүг зориулалтын үйлдвэрт өгч, хатаан нунтаглуулж авдаг. Ингэхдээ ямар нэгэн хольц нэмдэггүй. Мөн онцлох гол орц найрлага нь хоол хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг өрөм, шар тос, хуурсан бүхэл болон нунтаг шар будаа, цайны нунтаг зэрэг юм. 

-Компаниуд шинэ бүтээг­дэхүүнээ олон нийтэд таниулж, хэрэглэгчдийн хүртээл болгохын тулд олны танил хүмүүсээр сурталчлуулахыг илүүд үздэг. Харин та өөрөө цайныхаа нүүр царай болсон нь сонирхол татлаа. Ямар шалтгаанаар ийм шийдлийг сонгосон бэ? 
-Компаниа “Тооройт бүсгүй” гэж нэрлэсэн нь, мөн өөрөө цайныхаа нүүр царай болсон нь учиртай. Би багаасаа Тооройт ойгоор нутаглаж, мал аж ахуйтай ойр өссөн малчин хүн. Тиймээс нутаг усныхаа нэрээр компаниа нэрлэсэн юм. Түүнчлэн 20 орчим жил гадаад, дотоодын жуулчдад монгол хоол, цайгаар үйлчилсэн. Ерөнхийдөө энэ талын мэдлэг, туршлага нэлээд хуримтлуулсан гэж болно. 

Цайгаа хүнд таниулж, олон нийтийн хүртээл болгоход итгэл төрөхүйц байлгах үүднээс өөрөө бүтээгдэхүүнийхээ нүүр царай болсон юм. Хэн ч өөрийнхөө зургийг муу муухай, баталгаа нотолгоогүй, хуурамч зүйлд ашиглахгүй нь ойлгомжтой. Тиймээс миний зураг бүтээгдэхүүний чанарын баталгаа болж байгаа юм. Нөгөө талаасаа эгэл жирийн, энгийн малчин эмэгтэй нэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болж, дотоод, гадаадын зах зээлд танигдаж чаддаг, болдог гэдгийг харуулж, бусдад үлгэр жишээ болохыг хүссэн. 


-Та цайнуудаа Монголоос өөр аль улсын зах зээлд нийлүүлж байна вэ? 
-Манай “Тооройт бүсгүй” компани аймаг, хошуундаа танигдсан. Хятад улсын зах зээлд мөн нийлүүлдэг. Эзнээ хошуу маань Монголтой хил залгаа оршдог учраас Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэхэд байршлын хувьд давуу тал болж байгаа. Мөн монголчуудын хэрэгцээнд илүү нийцнэ гэж боддог. Монголчууд бид эрт дээр үеэс сүүтэй цайгаа ууж, махан хоолоо идэж ирсэн уламжлалтай. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд. Мөн толгой өвдсөн, бие сульдаж ядарсан үед аагтай сайхан сүүтэй цайгаа уучихдаг шүү дээ. 

-Сүүлийн үед зарим хоол зүйчид ус уухыг зөвлөдөг болсон байна. Сүүтэй цайны ач тусын тухайд та юу хэлэх вэ? 
-Хүн дандаа ус уугаад байж болохгүй. Аливаа зүйлд ингэж хэт туйлшрах хэрэггүй болов уу. Бүх төрлийн цай хүний биед тодорхой хэмжээний ач тустай байдаг. Ялангуяа сүүтэй монгол цайны ач тус, ид шидтэйд маргах зүйлгүй. Хүний биеийн ядаргааг тайлж, хийг гадагшлуулдаг. Мөн бидний цай орц найрлага сайтай тул дардаг. Тиймээс өглөөний хоол цай бэлдэх боломжгүй үед манай цайг найруулж уугаад гарахад үдийн цайны цаг болтол өлсөхгүй. Шар тос, болсон аму хүний биед ялангуяа ходоодонд тустай байдаг. 

-Бидний ярилцлагыг уншаад танай цайг ууж үзэхийг мөн худалдан борлуулахыг хүсэж буй хүмүүс үнэ ханшийг нь сонирхож байгаа байх. Ийм хүсэлтэй хүмүүс тантай яаж холбогдох вэ? 
-Нэг том уутандаа 20 ширхэг байдаг. Биднээс үйлдвэрийн үнээр аваад зах зээл дээр 15000 төгрөгөөр худалдаалж байна. Би өнгөрсөн зургадугаар сард Монголд ирж, бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэ удаад мөн ийм зорилгоор ирлээ. Гэхдээ эхний удаад хуурсан амутай, сүүтэй цайгаа танилцуулж байгаа юм. Цай ууж  үзсэн хүмүүс нэлээд ам сайтай байсан.  Мөн үзэсгэлэн худалдаан дээр дэлгэхээр авч ирсэн цайгаа бүгдийг нь худалдан борлуулахаас гадна нэмэлт захиалгатай буцах гэж байна.  

Монголчууд бүтээгдэхүүнийг маань таатай хүлээж авч байгаа тул цаашид Монгол руу их хэмжээгээр нийлүүлэхээс гадна хамтарч ажиллах салбараа нээх хэтийн зорилго өвөртлөн буцаж байна. 
Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүс байвал дараах утсаар болон QR кодыг уншуулан холбогдож болно.  

Компанийн нэр: “ТООРОЙТ БҮСГҮЙ”

Утас:  99473339/монгол/, 
13514833774/хятад/

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
2
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 13 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 15 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 16 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 16 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 16 цагийн өмнө
SDY Calling you... 16 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 16 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 16 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 17 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22