БНСУ-ын "Дэү" компанийн хүмүүсийг мөрдөн шалгаж байна


Ногоон автобустай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. 

АТГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хонож байна. Энэ хугацаанд "Тэнүүн-Огоо" компанийн нийлүүлсэн гэх нийтий тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүн, таван обьектод мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан. 

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дээрх дөрвөн хүнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг прокурорт гаргасан.  Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байна. Хуульд заасны дагуу тухайн улсын ЭСЯ-нд нь мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан санхүүгийн мөрдөх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан гадаад улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажилла шаардлага үүссэн. Энэ хүрээнд БНСУ-ын Ерөнхий прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг ажлаа төлөвлөж байна. 

 "Тэнүүн-Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны асуудлаас гадна “Эрдэм транс” компани Солонгосын "Хьюндэй" автобусыг импортлон оруулж ирээд үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг засварласан байдлаар бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн. Залилан мэхэлж хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир “Эрдэм транс” компанийн гүйцэтгэх захирлыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 14 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 20 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 21 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12