УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн “ Эрүүл ой” төслийн үр дүнг хэлэлцэв


УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.  УИХ дахь энэхүү бүлэг байгуулагдснаасаа хойшхи хоёр жилийн хугацаанд тус нийгэмлэг, “Рио тинто Монгол” ХХК болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран  “Эрүүл ой” хэмээх төслийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр /2023.10.04/ тус төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт боллоо. Монгол орны газар нутгийн ердөө 7,9 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд 2022 оны байдлаар 737.000 га газар хөнөөлт шавжид өртсөн гэсэн судалгаа гарчээ. Нэн даруй ойн шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай учраас “Рио тинто Монгол” компанийн 7,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр авиа микробиологийн аргаар 150 мянган га талбайд 5 аймгийн 16 сум, Улаанбаатар хотын ногоон бүс болох Богдхан уулын дархан цаазат газар,  Горхи-Тэрэлжийн ойн санд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлжээ.

Мөн энэхүү төслийг хэрэгжүүлснээр ойн хамгааллын салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, ур чадварыг дээшлүүлэх, шинэ боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт ахиц гарсан гэж үзжээ. Төсөл хэрэгжих хугацаанд 300 000 га талбайд тэмцлийн ажлыг хийх бөгөөд 120 ширхэг Итали улсын үүрэн шүршигч болон 400 ширхэг фермонт урхи зэргийг Ойн газарт өгөх юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн дарга  Ц.Цэрэнпунцаг,  УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн захирал Тодд Койнингс, “Рио тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал  болон төсөл хамтран хэрэгжүүлэгч  яам, агентлагийн  мэргэжилтнүүд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 12 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 18 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 19 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12