“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна


“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг  маргааш нээлтээ хийнэ.    Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар,  Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа тус өдөрлөгөөр  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд   Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах юм.

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгт Хөвсгөл аймгийн 24 сумын 200-гаад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцоно.  Мөн тус нутгийн уран бүтээлчид, дуучид, ардын авьяастнууд,  бөхчүүд оролцох юм.

 Энэ үеэр "Хөвсгөлийн ирээдүй”  уулзалт, "Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, "Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, "Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, "Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, "Хөвсгөлийн цуурай”  аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, "Хөх сувдын орон” урлагийн тоглолт, "Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, "3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Энэ талаар Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг "Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгийн хүрээнд 12 төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээ нь Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа. Мөн нийтдээ 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулагдах учраас хэн хүссэн бүхэн ирж үйлчлүүлж болно. Үүнээс гадна хөвсгөлчүүдийн нэрийн хуудас болсон аялал жуулчлалын танилцуулга, үндэстэн, ястны хувцасны загвар гээд олон үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.” хэмээв. 

Э.Сонор


“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна
“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт урьж байна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 11 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 16 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 18 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12