Н.Энхбаатар: Дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэхэд ахмадуудын оролцоо хэрэгтэй


Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 344.766 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 өндөр настан энх тунх амьдарч байна.

ҮСХ-ноос гаргасан 2021 оны мэдээллээр 73.438 ахмад настан хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо байдаг. Хөдөлмөр эрхэлж буй ахмадуудын 28 хувь нь хувиараа, 27.8 хувь нь өрхийн аж ахуй эрхэлдэг бол 19.2 хувь нь цалин хөлстэй, 7.3 хувь нь байнгын цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж байна. Мөн 429 ахмад хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөр хийх хүсэлтэй, өндөр мэргэжлийн дадлага туршлага бүхий зөвлөх мэргэжилтэн 768 ахмад настан байна. 
МАН цахим бүртгэлдээ 288 мянга гаруй гишүүнчлэлтэй. Эдгээрээс 90 гаруй мянга нь ахмадууд. Энэ нь МАН-ын бодлогын төвд ахмадууд байж ирснийг гэрчилнэ. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан  МАН-ын дэргэдэх Социал демократ- Ахмадын холбооноос  төлөөллөө хүлээн авч, уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.  Тусгаар тогтнолын ордонд  МАН-ын 400 гаруй ахмад гишүүн чууллаа.  
Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь “Дэвшилтэт бодлого”-ын үйл ажиллагаанд ахмад настнуудаа татан оролцуулж, тэдний санал хүсэлтийг тусгах, ирэх он жилүүдийн томоохон бүтээн байгуулалтыг хамтран цогцлооход оршиж байна.  Уулзалтын эхэнд МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцуулав. 
МАН ахмадуудынхаа талаар ямар бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэлсэн үгэндээ  “МАН бол 102 жилийн түүхтэй. 100 жилийн түүхтэй нам олон улсад цөөхөн байдаг. Энэ утгаараа МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр оршдог. Ахмадууд та бүхний улс эх орны бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан олон жилийн туршлага юу юунаас чухал. Дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо хэрэгтэй.” гэдгийг онцоллоо. 
Фридрих Эбертийн сангаас явуулсан судалгаагаар  тэтгэвэр авч байгаа өндөр настнуудын 5.3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүн гарчээ. Тэтгэвэрт гарсан өндөр настнууд хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг ч ажил олддоггүй, ажлын байр хомстолтой байдаг аж. Хөдөлмөр эрхэлж байгаа ахмадуудыг мэргэжлээр нь ангилбал багш, эмч нар зонхилдог байна.
Өнөөдөр 380 гаруй мянган ахмад настан тэтгэвэр авч байгаа юм. Засгийн газраас энэ оны долдугаар сараас өндөр настны тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
Манай улс 2020 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ард иргэдэд эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэх зорилт тусгасан байдаг. 
Энэ хүрээнд урт хугацааны тусламж, эмчилгээ шаардлагатай иргэдэд зориулсан хөнгөлөлттэй эмийн жагсаалт гарган, хэрэгжүүлж байгаа билээ. Хөнгөлөлттэй эмийн төсвийг ЭМД-ын санд жил бүр нэмэгдүүлж ирсэн. Хөнгөлөлттэй эмийн төсвийг 2022 онд 66 тэрбум, 2023 онд 86 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Энэ нь иргэдэд ямар нэг санхүүгийн дарамтгүйгээр дэмжлэг үзүүлэх зорилготой төрөөс  барьж байгаа томоохон бодлого. Мөн 2022 оноос эхлэн иргэдээ эрүүл мэндийн Эрт илрүүлэг үзлэгт хамруулж байгаа юм. Энэ нь иргэдийг өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх томоохон ажил болж байгаад сайшаалтай хандаж байв. Цаашид ч өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтыг төр, засгаас хийсээр байх болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгож байв. 
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ахмадууд саналаа чөлөөтэй илэрхийлэн хэлж байлаа. 
МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо нь үйл ажиллагааны цар хүрээ, бодлогоо дан ганц намын хүрээнд бус улсын хэмжээнд харж ажилладаг. Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлнэ гэсэн зорилт МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан байдаг. Энэ хүрээндээ Нийгмийн даатгалын багц хуулийг МАН эрх барьж байх хугацаандаа санаачлан боловсруулж батлуулсан. Тус хуульд тэтгэвэрт гарсан хүнийг ажлын байраар хангаж цалинжуулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллагад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх эрх зүйн орчныг бүрдүүлээд байгаа юм. 
Ташрамд дурдахад МАН-ын зүгээс Ахмад настны хөдөлмөр эрхлэх тухай бие даасан хуультай болох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22