Теле хяналтын нэгдсэн камерын төвийг бий болгоно


Чингэлтэй дүүргийн XVI хороонд байрлах “Нийтлэг үйлчилгээний газар”-т дүүргийн Теле хяналтын нэгдсэн камерын төвийг бий болгохоор ажиллаж эхлэв. Дүүргийн нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон цаашид шинээр суурилуулахаар төлөвлөж буй хяналтын камеруудыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглаж, гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор теле хяналтын нэгдсэн камерын төвийг бий болгох юм.

Чингэлтэй дүүрэгт “Ногоон бүс” төслийг эхлүүллээ


Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгжүүдийн гадна талбайг хянах Камерын нэгдсэн төвийг байгуулж, мөн дүүргийн I хороог камерын хяналт бүхий “Ногоон бүс” болгов. “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондон хотод амжилттай хэрэгжиж, камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү Чингэлтэй дүүргийн I хороонд 145 камерыг шинээр байршуулсан юм. I хороонд дүүргийн хэмжээний хулгайлах, халаасны гэмт хэргийн 31.7 хувь нь үйлдэгддэг, өдөрт нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуйн нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан теле камерын хяналтад бүрэн оруулах шаардлага тулгарсан байсан юм. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дүүргийн ЗДТГ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, I хороонд үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгж, байгууллага хамтран нийт 125 сая төгрөгийн санхүүжилт гаргаснаар энэ ажлыг эхлүүлсэн юм. Мөн Чингэлтэй дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын төвийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төвийг байгуулсан юм. “Ногоон бүс”-д суурилуулсан хяналтын камерууд нь -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны ямар ч хүчдэлийг даах хүчин чадалтайгаараа онцлогтой.

ЦЕГ-ын удирдлагууд “Ногоон бүс”-ийн үйл ажиллагаатай танилцлаа


“Ногоон бүс” буюу камерын хяналтын нэгдсэн төв нь нийслэлд төдийгүй улсад жишиг болсон ажил юм. Тиймээс гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа энэ сайн жишигтэй аймаг, дүүргийн Цагдаагийн газрын удирдлагууд танилцсан юм. “Ногоон бүс”-ийн теле хяналтыг дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагчид ажлын өрөөнөөсөө өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой. Чингэлтэй дүүргийн I, II, III хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтад орж “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болсон юм.

“Ногоон бүс”-ийн хяналтаар иргэд, эрүүл орчинд цэвэр амьдрах боломж ч бүрдэв


Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа дүүргийн “Ногоон бүс” камерын хяналтын нэгдсэн төвтэй танилцлаа. Камерын нэгдсэн төв, “Ногоон бүс”-ийг байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад хяналт тавих ач холбогдолтой юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохоос гадна иргэд амьдрах орчиндоо цэвэр байх, гудамж талбайгаа цэмцгэр байлгах зэрэг ахуйн ач холбогдол ч өндөр юм.

УИХ-ын гишүүд “Ногоон бүс”-д ажиллав


Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар дүүргийн “Ногоон бүс”-д ажиллав. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгжүүдийн гадна талбайг хянах Камерын нэгдсэн төв нийслэл хотод жишиг болсон ажил юм. 2022 оны аравдугаар сараас хойш гэмт хэргийн гаралт 50 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 70 хувиар нэмэгджээ. Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд улсдаа жишиг болж буй төвийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр ажиллаж буй. Цаашид гэр хорооллын бүсэд камер суурилуулж, хүүхэд эмэгтэйчүүд харуй бүрий, орой үдэш явахад аюулгүй байдлыг нь хангахад УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгийг энэ үеэр илэрхийлж байлаа.

“Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаа жишиг болж байна


Нийслэлд төдийгүй улсдаа жишиг ажил болж буй Чингэлтэй дүүргийн “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай олон тал нь байгууллагууд танилцаж, туршлага судалсаар байна. Чингэлтэй дүүргийн 24 хорооноос одоогоор 19 хороог камержуулалтын системд холбосон бөгөөд цаашдаа дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ногоон бүс болгохоор дүүргийн удирдлагууд ажиллаж байна. Камержуулалтын ажил хийгдсэнээс хойш гэмт хэргийн гаралт буурсан өндөр үр дүнтэй байгаа төдийгүй иргэдийн хяналт сайжирсан байна. Тиймээс энэхүү жишиг болсон ажилтай дүүргийн хороодын албан хаагчид танилцаж, иргэдэд таниулах чиглэлээр ажиллаж байна.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22