Дэлхийн анхаарал Монголд төвлөрсөн долоо хоног


Өнгөрөн буй долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Франц, БНХАУ-д дээд хэмжээний айлчлал хийж, дэлхийн улс төр Монголд төвлөрлөө. Францын айлчлалын хүрээнд Нант хотод монголчуудын түүх, соёлыг харуулсан олон улсын үзэсгэлэнгийн нээлт болж бэлэн мөнгөөр үнэлэх боломжгүй Монголын имижийг сайнаар бүрдүүллээ. Олон улсын шинжлэх ухаан, соёлын сэтгүүлүүд Монголын тухай нийтлэлүүдээр өнгөрсөн долоо хоногийг эхлүүлсэн бол гадаад бодлого, улс төрийн экспертүүд Ерөнхийлөгчийн Бээжинд хийсэн айлчлалыг ажиглаж байсан юм.   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хөршийнхөө төрийн тэргүүн нартай Бээжин хотноо уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй энэ сарын 17-нд уулзахдаа хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийг онцлов. Манай улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төрийн тэргүүнүүд тохиролцсон. Харин  БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын их хурлын ордонд энэ сарын 19-нд уулзан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биеэ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв. Талууд хэд хэдэн  баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичгийг үзэглэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт гадаад бодлогоос гадна дотоодод улс төр, урлаг, нийгмийн хүрээнд олон үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэлсэн. Шинэ сэргэлтийн бодлого бодитоор хэрэгжиж, авлигатай хийх тэмцэл эрчимжсэнээр эдийн засгийн үзүүлэлтүүд өдөр өдрөөр сайжирсаар байна. Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулснаа Ерөнхий сайд танилцууллаа. Засгийн газрын төсөөллөөр 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 6000 ам.доллар давах аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хотын орлогч нараа томилсон. Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар сонгогдохдоо удирдлагын багийг өөрчилж, шинэ багтай ажиллахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан З.Төмөртөмөөг чөлөөлж, О.Номинчимэгийг томилжээ. Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сард зохион байгуулж байна. 
Ургацын далайн түрлэг үргэлжилсээр. Хүнсний ногооны хураалт улсын хэмжээнд 70 хувьтай үргэлжилж байна. Цаг уурчид  ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх төлөвтэй гэж анхааруулсан нь тариаланчдыг ургац алдахгүйн тул  хураалтаа шамдуулахад хүргэлээ.  


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа Монголын их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг тогтоосон цахим орчныг хэсэг донсолголоо. Ингэхдээ сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, орчны үйлчилгээ зэрэг голлох үзүүлэлтээр урьдчилсан байдлаар чансааг тогтоожээ. 61 сургуулийн үнэлгээг нийтлэхэд МУИС хошуучлав.  Энэ чансааг хараад сургуулиуд материал бүрдүүлэлтээ сайжруулахад анхаарах виз. Ташрамд дурдахад, жагсаалтыг тэргүүлсэн МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн 20 докторантын судалгааг төрөөс санхүүжүүлж, цалинтай докторын хөтөлбөр хэрэгжүүлэхээ сал­барын сайд нь мэдэгджээ.
Кино урлагт хайртай, уран бүтээлч сэтгэлгээтэй хэн бүхний хувьд жилийн хамгийн гайхалтай долоо хоног дуусаж байна. Энэ жилийн "Улаанбаатар" олон улсын кино наадмыг найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" киногоор нээсэн. Эл уран бүтээл  эх орноо  төлөөлөн “Оскар”-т оролцохоор болсон баярт мэдээ урлагийнхны сэтгэлийг дэнсэллээ. 

 Х.Эрдэнэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 16 цагийн өмнө
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 16 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… Өчигдөр
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… Өчигдөр
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … Өчигдөр
Эх орон -Эх дуудаж байна Өчигдөр
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье Өчигдөр
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ Өчигдөр
Төгрөгийн тухай зарим тоо Өчигдөр