Жолоочоос эхлээд жолоодогчийг хүртэл нүүрсний сонсголд дуудав


ДУГААРААС ДУГААРЫН ХООРОНД


Хүйтний эрч чангарч, хүмүүсийн бухимдал нэмэгдсэн хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Шатахууны нийлүүлэлт буурч, иргэд түгээх дээр дугаарлан бухимдав. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт шатахууны эрэлд гарч Хятадаас нэмж шатахуун авахаар гэрээ хэлцэл хийж, мөнгийг нь шилжүүлсэн. Шатахууны хомстлыг зохиомлоор үүсгэсэн байж магадгүй гэдэг хардлага Төрийн ордонд тэнүүчилж, УИХ-ын эрхэм гишүүд хүртэл чуулганы танхимд “Гадаадын компаниуд дизель түлшийг их хэмжээгээр нөөцөлж хомстол үүсгэсэн” гэж байна. Шатахуун хомстох тухай мэдээлэл тарааж иргэд ядаж л бинзений саваа дүүргэх гэж дараалал үүсгэн, зохиомол бухимдал бий болгосон гэж зарим иргэн жиргэж эхэллээ. Монголчуудын олонх нь шатахуун хамгийн бага зарцуулдаг “Приус” маркийн машин хэрэглэдэг. Бүх хүн банкаа дүүргэхэд л 10 сая тонн шатахуун сох дутна. Одоо шатахууны нөөцийн савуудаа бэлдэх хэрэгтэй” гэж Их хурлын дарга бухимдав. 


Шатахууны асуудал бүрэн цэгцрээгүй байхад  эрчим хүчний асуудал дэгдлээ. Оросын талаас арванхоёрдугаар сарын 12-ны өдөр нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг хоёр дахин бууруулахаа мэдэгдэв. Оросууд 345 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлдэг байснаа 150 МВт хүртэл бууруулна гэжээ. Хамгийн ноцтой нь оросууд “Хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан. Эхний цахилгаан станцад 235 МВт-ын нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Хоёрдугаарт, нэр бүхий станц дээр 500 МВт-ын цахилгаан станцын шинэчлэлийг хийж байсан нь ашиглалтад ороогүй байна” гэж мэдэгдсэн байх юм. Тэд цахилгаан эрчим хүчээ хэзээнээс хэвийн нийлүүлэхээ энэ удаа дурдсангүй. Монголчуудын хувьд 17:00-22:00 цагийн үед цахилгаан хамгийн их хэрэглэдэг, оргил ачааллын үе. Тиймээс хүн бүр оргил ачааллын үед цахилгааны хэрэглээгээ багасгахаас өөр аргагүйд хүрч байна. Оросоос ирсэн энэ мэдэгдлийг Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулж, салбарын сайд нь эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэлх хугацаагаар хязгаарлаж магадгүй гэдгийг нуусангүй. 
ОХУ-аас эрчим хүч хязгаарлах тухай  мэдэгдэл өгч баахан хүнийг сандаргасан хэрнээ  араас нь “Танай улсын эрчим хүчийг хязгаарлахгүй” хэмээн ярьсан бололтой. Тэдний энэ үйлдэл Монгол Улс эрчим хүчээ шатахуунаас хараат байдалд байсаар байгааг, үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болсныг эрх баригчдад санууллаа.  ОХУ-аас хамааралтай  шатахуун, эрчим хүчний хэмжээ багасаж харин Оросоос орж ирж байгаа  хүйтэн агаарын урсгал нэмэгдэн, хаа сайгүй  зудын аюул нүүрлэв.  Ийнхүү Засгийн газар зуд, шатахуун, эрчим хүч гэсэн хүнд асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай болж,  чансаагаа шалгуулсан хүндхэн өдрүүдтэй тулж байна. 
Төрийн ордонд тойргийн маргаан дэгдэж, улстөрчид ууртай, нэр дэвшихээр санаархаж явсан бизнесмэнүүд бухимдалтай байна. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, сонгуулийн бүсчилсэн тойрог бий болгох асуудлыг судалж, бусад намынхантай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэнд шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Учир нь, жалга дов тойрсон сонгуулиас татгалзаж, аймгуудыг бүсчлэн сонгууль явуулах нь зүйтэй гэсэн энэ санал тойргоо усалж, хөрөнгө мөнгө зарцуулсан олон хүнийг бухимдуулаад байгаа юм. Хэдийгээр сонгуулийн тойрог, тов тодроогүй ч төрийн албаны дарга нар сандал ширээгээ өгөхөөр бэлдэж, бас л бужигнаж эхэллээ. 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай. Тиймээс тэд тойргоо тогтоох гэж яарч, бас ажлаа өгөх гэж бэлдээд завгүй байна. 
Өнгөрч буй долоо хоногт нүүрсний эхний сонсгол дууссан. Сонсголын үр дүнд хятад иргэдэд их хэмжээний газар эзэмшүүлэх эрх олгосон Өмнөговь аймгийн 11 даргад холбогдох  газрын наймааны хэрэг сөхөгдөв. Тэгвэл хоёр дахь  сонсгол энэ сарын 18-22-ны хооронд болно. Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголд дуудагдах 262 гэрчийн нэрийг сүр дуулиантайгаар зарлалаа. Энэ удаагийн сонсголд гэрчээр экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн тэргүүтэй гишүүд, гаалийн болон авто тээврийн дарга нар, бас болоогүй 20 гаруй жолооч  дуудагдав. Жолоочоосоо эхлээд жолоогдогчийг хүртэл дуудсан энэ сонсголд Сонгуулийн ерөнхий хорооны даргын нэр хүртэл хавчуулагдаж олныг гайхшируулаад байна.  


“Эмэгтэй парламентчидын чуулган-2023” Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнгөрсөн долоо хоногт болов. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 30 гаруй жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогджээ. Үүнээс 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна. УИХ-д ажиллаж байсан бүсгүйчүүд энэ удаагийн чуулганаараа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар ярилцсан байна. Тэгвэл Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган Төрийн ордонд боллоо. Ирэх жил  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийт үхэр сүргийн 30 орчим хувийг бүртгэлжүүлэхээр бэлтгэж байгаагаа дуулгалаа. Малаа бүртгэлжүүлэн эрүүл бүсийг бий болгож байж махаа экспортод килограммыг нь 6-10 ам.доллароор зарах боломж нээгдэх юм байна.  


Өнгөрсөн долоо хоногийн сайн мэдээг Сангийн сайд Б.Жавхлан дуулгав. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд 11 тэрбум ам.долларын гадаад өр төлөөд байгаа аж. Энэ удаа Засгийн газар  “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжүүлэхийн тулд 350 сая ам.долларын “Сенчири-3” бондыг гаргаж, 2024, 2025 онд төлөх бондны өргүй болов. Мөн эдийн засагтай холбоотой эерэг мэдээ нэг байна. Сүүлийн 25 сарын турш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа юм. Харин арав, арваннэгдүгээр сард Монгол Улсын инфляц 8.6 хувьтай гарснаар сүүлийн 25 сарын хугацаанд хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Бараа бүтээгдэхүүний үнийн гол өсөлтөд  импортын хүнсний бараа, ундаа, усны үнэ нөлөөлж байна. Шинэ жилийн баярын үеэр оргилуун дарс, ус ундааны үнэ өсөлттэй хэвээрээ байх нь дамжиггүй.  

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна 3 цагийн өмнө
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 6 цагийн өмнө
“Ногоон” амьдрал бүтээгчид 6 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 8 цагийн өмнө
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа Өчигдөр
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12