МАН Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч ажиллалаа


Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаас хойш 21 аймаг, 330 сум, зургаан тосгон, хоёр өртөө, нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны давхардсан тоогоор намын нийт 107500 гишүүн дэмжигчид, иргэддээ хүрч ажиллалаа.

Энэ хүрээнд намын анхан, дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх, намын гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх, санал сэтгэгдлийг нь сонсох зорилгоор сургалт, судалгаа, уулзалт, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулж байна.

Тухайлбал, “Шинэ зуун дэвшилтэт бодлого”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь”, “Бага хурлын гишүүдийн уулзалт, хэлэлцүүлэг”, “Өглөөний уулзалт” зэрэг намын гишүүн дэмжигчид, иргэд рүү чиглэсэн олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ Монголын залуучуудын холбоод Бүсийн чуулган, Стратеги академи, Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн зэрэг намын дэргэдэх байгууллагууд өөрсдийн чиглэлийн хүрээнд сургалт, уулзалт, хурал, семинар, нөлөөллийн ажлуудыг тус тус зохион байгуулсан.

“Нээлттэй нам” намын гишүүн дэмжигчдийн уулзалт хэлэлцүүлгийг 2023 оны зургаагаас арванхоёрдугаар сарын хооронд 21 аймаг, 324 сум, гурван тосгонд 31000 гаруй намын гишүүн дэмжигчид, иргэдийн дунд зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн болон УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн төсөлд санал авч, намын гишүүдийн цахим бүртгэлийн системийн мэдээллийг шинэчилсэн байна. Түүнчлэн гадаад харилцааны хүрээнд Германы Социал демократ нам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хөдөлмөрийн нам, Испанийн Хаант Улсын Хөдөлмөрчдийн намуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Азийн Улс төрийн намуудын олон улсын Бага хурлын Залуучуудын зургаа, Эмэгтэйчүүдийн долдугаар Бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Зөвхөн 2023 онд намын анхан, дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх, намын гишүүдийг чадавхжуулах, мэдлэг ур чадварыг  нь нэмэгдүүлэх зорилгоор 631 уулзалт, арга хэмжээг зохион байгуулжээ.

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 3 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 5 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 6 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 22 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 23 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 23 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр