Цахим шилжилтийн замнал


Цахим нам 1.0

Монгол Ардын Намын 2017 оны XXVIII Их хурлаар мэдээллийн технологийн олон амжилтад тулгуулаж бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилт хийх зорилтыг дэвшүүлсэн. Улмаар Удирдах зөвлөлийн ажлын албаны бүтцэд анх удаа Цахим бодлогын газар, Технологи инновацын газрыг байгуулан ажиллаж эхэлсэн.

Монгол Ардын Намд манай улсын нийт хүн амын найман хувь, нийт сонгогчдын 14 хувь, гишүүнчлэлтэй бөгөөд мянга мянган гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр цахим шилжилтийн нэгдүгээр үеийг амжилттай хийж чадсан юм.

Цахим нам 1.0 санаачилгын гол уриа бол “Цааснаас цахим руу” байлаа. Намын үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийж цахим өгөгдлийн санг амжилттай бүрдүүлж, гишүүдийн идэвх оролцоог сайжруулсан нь УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад томоохон түлхэц болсон юм.

 

ЦАХИМ НАМ 2.0

Бидэнд юу авчрах вэ

21 аймаг, 330 сум, есөн дүүрэг 183 хорооны хурал, арга хэмжээг нэгдсэн системээр зохион байгуулж, хурдан хугацаанд олон мянган гишүүдийн ирцийг бүртгэн, нууц санал хураалт, гишүүдийн санал бодлыг чөлөөтэй сонсох гэх мэт олон давуу талыг  Enam аппликейшн олгож байна.

Гишүүнчлэлийн систем нь намын гишүүдийн ялгаатай байд­лыг тодорхойлж, гишүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг илүү оновчтой, ач холбогдолтой болгох болно. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн санд цугларсан гишүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийс­нээр 300.000 орчим намын гишүүн маань дотроо сонирхлын бүлгүүдэд хуваагдах, оролцоогоо ач холбогдолтой болгох зэр­гээр өөрийн дуу хоолойгоо нэмэг­дүүлэх боломж бүрдлээ.

Бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн намын хороодыг албан ёсны вэб сайттай боллоо. Энэ нь намын гишүүд, дэмжигчид, харьяа намын хорооныхоо удирдлагын болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар авах болом­жийг нэмэгдүүлнэ. Мөн 7000-1921 лавлах дугаар ажиллуулан намын гишүүд, дэмжигчид, олон нийтэд мэдээлэл өгч байгаа бөгөөд мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хү­рээнд томоохон дэвшил гарч байна.

Монгол Ардын Намын дүрэмд намын гишүүний татвар нь НАШБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр гэж тодорхой заасан байдаг. Тэгвэл шилэн дансны системийг нэвтрүүлснээр ги­шүү­дийнхээ татварыг хэрхэн бүрдүүлж, юунд зарцуулж байгааг хянах боломжтой болох юм.

Түүнчлэн дотоод үйл ажил­лагааны системийг нэвтрүүлж, гишүүд, дэмжигчид, олон ний­тээс ирсэн санал гомдлын шийд­вэрлэлтийг сайжруулах, аливаа төлөвлөсөн ажлыг товлосон хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэж байна.

Цахим нам 1.0-н хүрээнд намын нийт гишүүдийнхээ цахим санг бүр­дүүлж чадсан бөгөөд энэхүү бүтэцлэгдээгүй датаг Цахим нам 2.0-н хүрээнд илүү чанаржуулан үнэн зөв, бодит мэдээлэлд олон төрлийн дүн шинжилгээ, харьцуу­лалт, боловсруулалтыг хийснээр 2024 оны Монгол Улсын Их хурлын сонгуульд Enam гишүүнчлэлийн сис­темийг ашиглан амжилттай орол­­цоно гэдэгт эргэлзэхгүй байна.


 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 3 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 5 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 6 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 22 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 23 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 23 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр