Хамтын хүчээр хөгжлийг түүчээлэх тулгат баганууд


Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-нд “Анхны долоо” гэгдэх их жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй удирдагчид Монгол Улс дахь улс төрийн ууган хүчин, Ази тив дэх улс төрийн анхны нам буюу Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан бөгөөд түүнээс хойш эх орны хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тасралтгүй ажиллаж, тэмцсээр өдгөө 103 дахь жилийнхээ түүхийг бичиж байна.  Улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэд намын зорилго зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулдаг билээ. Эдгээр байгууллага болон МАН-ын Хяналтын ерөнхий хорооны удирдлага Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан уншигч түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, өн­гөрсөн хугацаанд хийж хэ­рэг­жүүлсэн онцлох ажлаа танилцуулж байна.

Намын үндсэн дүрэм дэх шинэ заалтуудыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна

МАН-ын 30 дахь Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд намын гишүүний үүрэг хариуцлага, ёс зүй, сахилга баттай холбоотой зүйл, заалтуудын хэрэгжилтэд  тавих хяналтын ажилд манай хороо болон намын бүх шатны хяналтын байгууллага онцгой анхаарч, нэн ялангуяа намын үндсэн дүрэмд шинээр оруулсан заалтуудыг зөв ойлгон хэрэгжүүлж, хэвшүүлэх нь зүйтэй гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Намын дотоод хяналтын ажилд арга хэмжээ авах, хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй аль болох гарч болох зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, ёс зүйн талаар зөв ойлгуулж төлөвшүүлэх, намын дүрмийн ёс зүй, сахилга хариуцлага, түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байлгахтай холбоотой зүйл заалтыг тайлбарлан сурталчлах, сургалт хийх, зөвлөн чиглүүлэх зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Увс, Өмнөговь, Баян-Өлгий айм­гийн намын хороод намын Бага хурлын төлөөлөгч сонгох журмыг боловсруулж батлахаасаа эхлэн төлөөлөгч сонгохдоо МАН-ын үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж, намын гишүүдийн жигд нээлттэй оролцоог хангаагүй, тэдний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах, улмаар энэ нь гишүүдийг өөр хооронд нь хагаралдуулах, дотоод эв нэгдлийг сарниулах нөхцөлийг бий болгож байна хэмээн үзэн засаж залруулах арга хэмжээг авсан.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, түүнчлэн намын үндсэн дүрмийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой заалтуудыг ноцтой зөрчсөн долоон хүнийг намаас гарсанд тооцож, арван хүнийг намаас түдгэлзүүлж, мөн намын үндсэн дүрмийг зөрчсөн хоёр гишүүнд сануулах арга хэмжээг авлаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан хэдий ч энэ тухай мэдээлэл намын 30 дахь Их хурлын үеэр тодроогүй байснаас МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон таван хүнийг намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөв.

МАН-ын 101 жилийн ойг то­хиолдуулан  Стратеги академитай хамтран “Социал демократ үзэл: Хүний эрх ба ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Уг хуралд социал де­мократ үзэл, хүний эрх, улс тө­рийн хариуцлага, ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой онол, практикийн олон чухал сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Ёс зүйн үндсэн ойлголт, ёс зүйн зөрчлүүдийг хэрхэн ялгаж таних, ямар арга хэмжээ авах талаар аймаг, нийслэл, дүүргийн намын хороодын хяналтын байгууллагын 200 орчим гишүүнтэй зөвлөлдлөө. Мөн намын үндсэн дүрмийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, үнэт зүйлсийг хэрэгжүүлэх явцад ямар хүндрэл бэрхшээл гардаг, түүнийг менежмент манлайллын аргаар хэрхэн зохицуулж болох тухай асуудлыг хамруулсан сургалт зохион байгуулав.Түүнчлэн ёс зүйн сургалтын агуулгыг намын анхан шатны хяналтын байгууллагад хүргэх зорилгоор Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн хяналтын хорооны гишүүдийн туршлага солилцох арга хэмжээг өнгөрсөн онд Дархан-Уул аймагт зохион байгуулсан.  Намын хяналтын төв, орон нутгийн байгууллагын ажлын уялдааг хангах үүднээс хорооныхоо хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, нийслэл, дүүргийн намын хороодын Хяналтын байгууллагын удирдлагыг оролцуулан харилцан мэдээлэл солилцож, чиглэл заалт өгч ажиллав.


Мэндчилгээ

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 103 жилийн ойг тохиолдуулан МАН-ын нийт гишүүн, идэвхтэн сонгуультан та бүхэнд МАН-ын Хяналтын ерөнхий хороо болон намын хяналтын бүх шатны байгууллага, түүнд ажиллаж байгаа идэвхтэн сонгуультнуудын нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлье.

Эдүгээ МАН-ын Хяналтын ерөнхий хороонд 21 аймаг, нийслэлийн хяналтын хороодод 184, сум, дүүрэг, дүүргийн хороодын намын хяналтын хороо, хэсэгт 2486, намын дотоод хяналтын байгууллагад нийтдээ 2691 гишүүн сонгогдон ажиллаж байна. Намын дотоод хяналтын байгууллагад энэ цаг үед хамтран ажиллаж байгаа та бүхэндээ чбаярын мэнд хүргэе. 

МАН-ын дотоод хяналтын байгуул­лага нам үүсэн байгуулагдсан үеэс үйл ажиллагаагаа явуулж, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ир­сэн билээ.  МАН-ын 30 дахь Их хур­лаар МАН-ын үндсэн дүрэмд оруул­сан намын гишүүний эрх, үүрэг, са­хилга хариуцлага, ёс зүй, намын эв нэгдэлтэй холбоотой өөрчлөлтөөр намын дотоод хяналтын байгууллагын үүрэг, хариуцлага ихээхэн нэмэгдэж, хараат бусаар ажиллах боломж нөх­цөл бүрдсэн. Их хурлын шийдвэр, намын үндсэн дүрмийн хэрэгжилтийг хангахад МАН-ын хяналтын бүх шат­ны байгууллага анхаарлаа хан­дуу­лан ажиллаж ирлээ.

Манай намын хувьд энэ он бол чухал хариуцлагатай жил. УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард шинэ тогтолцоогоор явагдана. Хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг иргэд сонгогчдодоо тайлагнаж, ойрын ирээдүйн зорилтыг тодорхой­лох хариуцлагатай үүрэг намын хамт олон бидний өмнө тулгарч байна.  Улс төрийн энэ чухал ажилд бүгд идэв­­хийлэн оролцож, амжилт гарга­хыг хүсэн ерөөе.

 

Монгол Ардын Намын

Хяналтын ерөнхий хорооны дарга  Б.БАЯРБААТАР

 

 

 

Мэндчилгээ

МАН-ын эрхэм хүндэт ахмад гишүүд, дэмжигчид ээ,

 Та бүхэн минь сайхан шинэлж, тавтай хаваржиж байна уу.

Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө 100 гаруй жил ард түмнийхээ итгэл сэтгэлийг өвөрлөн удирдан манлайлж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намынхаа 103 жилийн ойн баярын мэндийг уншигч та бүхэндээ хүргэж, эрүүл энх, саруул сайхан, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэн мэндчилж байна. 

Монгол Ардын Намын 30 дахь Их хурлаас хойш намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос ахмад гишүүдээ идэвхжүүлэх, Засгийн газар болон Монгол Ардын Намын зүгээс ахмад настнуудад чиглэсэн бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, хууль тогтоомжийн талаарх мэдээллийг хүргэх, сурталчлан таниулах ажлыг тогтмол зохион байгуулсаар ирлээ.

Засгийн газраас ахмад настны тэтгэврийн хэмжээг 2016 оноос хойш зургаан удаа буюу 10.6 хувиас 24.7 хувь хүртэл нэмэгдүүлэв. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг дахин 100000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, улсын төсөвт суулгасанд ахмадууд талархалтай хандаж байна. 

Мөн насны хишиг буюу 65-69 настай ахмадуудад 50.000, 70-79 настай ахмадуудад 80.000, 80-89 настай ахмадуудад 150.000, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250.000 төгрөгийг жилд хоёр удаа олгож байна. Энэ нь Монгол Ардын Нам төр барьж байгаа хугацаандаа ахмадуудаа зориулан гаргасан томоохон шийдвэр юм.

Ахмадын холбооноос залуу үедээ ёс заншлыг таниулах, өвлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Монголын үнэн” сонинд “Өв уламжлал, ёс заншил” булан нээж тогтмол ажиллуулж байна. Мөн төр засаг болон Монгол Ардын Намын зүгээс ахмад настнуудад зориулан авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, томоохон арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдахгүй, түргэн шуурхай хүргэх үүднээс бид дэмжигч байгууллагуудтайгаа хамтран “Монголын үнэн” сонины тусгай дугаар 100 мянган ширхгийг хэвлүүлэн намынхаа ахмад гишүүдэд үнэ төлбөргүй хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран Ахмад настны халамжийн төв нээн ажиллуулж буй. Энэхүү Ахмад настны халамжийн төвийн үйл ажиллагаа үр дүнтэй байгаа тул үүнийг цаашид үндэсний хэмжээний төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хотноо өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний  өдөр зохион байгуулсан  “Шинэ сэргэлтийн бодлого-Ахмад настны оролцоо“ сэдэвт үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тавьсан илтгэлийн үзэл санааны дагуу Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны тэргүүний хувьд санаачлан Ахмад настныг дэмжих лобби бүлгийг 20 гаруй гишүүнтэйгээр УИХ-д байгуулан ажиллаж байна.

Тус лобби бүлэг нь ахмадуудын нийгмийн хамгаалал, асаргаа, сувилал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хамтрах, төр засгаас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ.

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын хол­бооноос ахмад настан, тэдэнд үзүүлэх халамж, үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруу­лах ажлыг санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг ахмадуудын дунд зохион байгуулж байна. Цаашдаа хуулийн төслийг УИХ дахь Ахмад настныг дэмжих лобби бүлгээр дамжуулан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах зорилгын хүрээнд ажиллаж байна.

Ахмад настан та бүхнийхээ санал бодолд түшиглэн Ахмад настны тухай хуулийн төслийг аль болох амьдралд илүү ойр, нийцтэй байх зарчмыг баримтлан батлуулахын төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэн маань намынхаа дэвшүү­лэн хэрэгжүүлж буй зорилго зорилтыг үргэлжлүүлэн бодит ажил хэрэг болгоход мэдлэг туршлагадаа тулгуурлан манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.

 

Социал демократ

Ахмадын холбооны тэргүүн Н.Энхболд


Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 54 минутын өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 3 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 3 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 19 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 20 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 21 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 23 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 23 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр