Зудад нэрвэгдсэн малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна


Улсын онцгой комиссоос өдөр бүрийн 11:00 цагт зудын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллээр, 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 135 сум цагаан зудын, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт  хаваржилт хүндэрчээ. Цас их орж зам, даваа хаагдсаны улмаас алслагдсан аймаг, сумын 189283 малчин өрхийн 72462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалд байгаа. Түүнчлэн эдгээр өрхөд жирэмсэн эх-2556, 0-5 насны хүүхэд 29026, өндөр настан-28446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-10701, архаг суурь өвчтэй-21507 малчин иргэн байгаа судалгааг гаргажээ. Тиймээс  сумын эрүүл мэндийн төвд- 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт-8, Өрхийн эрүүл мэндийн төвд-31, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд-47 резидент эмч ажиллуулж буй. Эдгээр резидент эмч нар долоо хоногийн хугацаанд ажиллахдаа дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Үүнд:
• 0-5 насны хүүхдэд -2446
• Жирэмсэн эхэд-325
• Зонхилон тохиолдох өвчний чиглэлээр-4223
• Яаралтай тусламж үйлчилгээ -564
• Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ-1008 иргэнд үзүүлж, эмнэлгийн тусламжийг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна. 
Хандив тусламжийн хувьд Улсын онцгой комисст 3.1 тэрбум төгрөг, 805.1 сая төгрөгийн бараа, материал цугласан. Үүнээс 701 сая төгрөгийн 41484 ширхэг бараа, материалыг зудтай аймаг, сумдад хуваарилан хүргүүлээд байгаа талаар УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 3 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 6 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 6 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 22 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 23 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр