Өнөөдрийн байдлаар дөрвөн сая мал хорогдсон байна



Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд мэдээлэл хийлээ. Нөөцийн махыг худалдаалж эхэлсэн. Нөөцийн махны килограмм тутамд зардлыг зөрүүг нийслэлээс зохицуулалт хийснээр, махны үнэ нэмэгдэхээс сэргийлж байна. Шадар сайд С.Амарсайхан:

-Шар усны үерээс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд төрийн болон хувийн байгууллагуудын аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоо чухал. Нийслэлийн хэмжээнд 2300 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 11 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэлээ. 

Зудын эрсдлийг багасгах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн сая толгой мал хорогдсон байна. Аймаг, орон нутагт малчдад 77 мянга 394 айл өрхөд 203 мянган боодол өвс хүргэсэн. Нийт 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэж байна хэмээв. 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 32 минутын өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 3 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 19 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 20 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 20 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 23 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 23 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр